Хүн хэл ба Орчин цагын гэх зохиомол хэл
Цуврал 13 - Аялга судалгаа 1
2266 0

Хүн хэл нь олон аялганы иж бүрдэл бөгөөд төр барих овогтны аялгаар тухайн төрийн бичгэн хэл тэмдэглэгдэнэ. Төр баригчдын аялга Үтүгэний үндсэн ард түмний аялгад харьцангүй ихээр, хязгаар нутгын ард түмний аялгад харьцангуй багаар нөлөөлнө.

Аялга ижилсэх явцыг бид Түрэг төр, Уйгур төр, Их монгол төрийн бичгэн хэлнээс судалж өнөөгийн халх аялгатай харьцуулсаар 1400 жилийн хугацаанд үргэлжлэх аялгын хувьслыг ул мөрөөр нь мөшгих боломжийг бий болгов.

Аялга нь дуудлага биш гэдгийг анхаарна уу. Аялга нь үгүүлбэрт орших үг, тийн ялгал, үйлийн явц, үйлийн цаг гэх ижээс (дотор нэгжээс) бүрдэнэ. Дуудлага гэх ухагдахуун нь зөвхөн үгийн дуудлагыг хэлнэ. Нутаг хоорондын дуудлагыг харьцуулан шинжлэхийн тулд үг дээр ажиллана. Аялга хоорондын зөрүүг шинжлэхийн тулд дан үг дээр биш заавал үгүүлбэр дээр ажиллах ёстой.

Хүн хэлний түүх 4-р цуврал “Үтүгэн соёл ба халх ястан” сэдэвт судалгааг бэлдэх явцад хүн үсэгт Тариатын бичээс дор Үтүгэний байршлыг заах хоёр үгүүлбэрт орших “йал” гэх үйл үндэс, “өргөө” гэх нэр үгийн утга тайлагдав. “Үтүгэн соёл ба халх ястан” цувралд уг хоёр үг орших үгүүлбэрийг тайлбарлаваас үндсэн сэдвээс хэт хазайж, цуврал нь үлэмж болох тул энэхүү “Хүн хэл дэх аялга судалгаа” цувралаар ангид нийтлэл болгон та бүхэндээ хүргэх болмой.

СИЭ Хүн хэлний үгүүлбэр зүйн иж (дотоод нэгж) болох үг, тийн ялгал, үйлийн явц, үйлийн цагыг сэрээж, үгүүлбэрийн мөн чанарыг билрэх аргачлалыг гаргав. Хүн хэлний судалгаанд ийнхүү том дэвшил гарвай. Хүн үсэгт хадан бичээс нь үгийн үндэс, синтаксис буюу үгүүлбэр зүйг тогтооход ямар чухал болохыг энэхүү цувралаас та билрэх буй зэ.

Тариатын бичээст Үтүгэний байршлыг заах хоёр үгүүлбэрээс нэгийх нь аялгыг энэ удаа тайлбарлая.

Үгүүлбэр 1.

Хүн үсэг:

𐰆‏𐰞‏𐰆‏𐰖‏𐰃‏𐰞𐰶‏‏𐰀‏⁚‏𐰈‏𐱅‏𐰜‏𐰔‏⁚‏𐰆‏𐰺‏𐱃‏𐰆‏𐱁‏𐰃‏𐰗‏𐰀‏⁚‏𐱁‏𐰺‏𐰭‏𐰔‏⁚‏𐰉‏𐰆‏𐰑‏𐰣‏𐰃‏⁚‏𐰃‏𐰑‏𐰸‏⁚‏𐰉‏𐱁‏𐰴‏𐰣‏𐰃‏𐰗‏𐰀‏⁚‏𐰖‏𐰖‏𐰞𐰑‏𐰢

Үсэг шилжилт:

Улуйилкээ : Үтгн : уртушиндэ : шрңз : бодни : идуқ : бшқниндэ : йайалдм

Кирил галиг:

Улу жилэгээ Үтүгэн уртуши эндэ, Шарангз бодны итүк баш кани энд сар залдым

Бичиг шилжилт:

Луу жилийхээ Үтүгэн уртааша энд, Шарангаз овогтны итүк толгой (баш) ханы энд сар залсым

Үг шинжлэл:

1. Улу-луу 𐰆‏𐰞‏𐰆 нэр үг, үндэс, луу; хүн хэлний олон аялгад үгийн эхэнд орох гийгүүлэгчийн хойноос орох “у, ү, о, ө” эгшиг уг гийгүүлэгчийн эхэнд орон дуудагдах зүй тогтол бий. Луу-улу; нөр-өнөр; богд-обогд; бодон-обогтон; су-усу; ногдоно-оногдоно; цог-оч гэх мэт. Хүн хэлний олон аялганд луу-улу нэг утга илэрхийлнэ.

Луу нь Үтүгэн халх аялгаар луу, Үсүнь казак хэлээр айдаһар, Анатолий турк хэлээр ejderha болно.

2. Йилкэ ‏𐰃‏𐰞‏𐰴‏𐰀 – нэр үг, харьяалах тийн ялгал; йил нэр үг, үндэс, хүн хэлэнд Й, Ж заримлах тул Үтүгэн аялгаар жил; +кэ давхар харьяалуулах тийн ялгал.

Жил нь Үтүгэн халх аялгаар жил, Эргүнэ аялгаар жил, Үсүнь казак хэлээр жыл, Анатолий турк аялгаар yıl болно.

3. Үтүгэн 𐰈‏𐱅‏𐰜‏𐰔 оногдмол нэр, уулын нэр; Орхон гол Үтүгэн уулсаас ундраглана. XI зууны Диван Лугат толины 758 Үтүкан – Уйгурт ойрхон, Татарын хээр тал дахь газар усны нэр.

4. Уртуши – уртааши 𐰆‏𐰺‏𐱃‏𐰆‏𐱁‏𐰃 чиглэл заах нэр үг; урту нэр үг, үндэс, Эргүнэ аялгаар урту нь өндөр болно, Үтүгэн аялгаар өндөр нь урту, Диван Лугат толины 639 урту – юмны дунд, урту эр – дунд насны эр; +ши чиглэл заагч залгавар. Дээш, доош, цааш нь мөн чиглэл заах үгс болно. Я.Цэвэлийн тольд уртааш – урт тийш; уртааш нь хэмжих гээн оржээ.

Урту үндэс нь Үтүгэн халх аялгаар урт, Эргүнэ аялгаар урту “Урту қараату тукийан сачупа би”, Үсүнь казак аялгаар ортасы, Анатолий турк аялгаар orta болно.

5. Эндэ 𐰗‏𐰀 нэр үг, үндэс, дэргэдэх байршлыг заана; Алтан дэвтэр-т “эндэ” гээн галиглагджээ.

Эндэ нь Үтүгэн халх аялгаар энд, Эргүнэ аялгаар эндэ, Үсүнь казак аялгаар мұнда, Анатолий турк аялгаар burada.

6. Шарангаз 𐱁‏𐰺‏𐰭‏𐰔‏ оногдмол нэр, овгын нэр.

7. Бодни 𐰉‏𐰆‏𐰑‏𐰣‏𐰃 нэр үг, харьяалах тийн ялгал; бод нэр үг үндэс, овог гэх үгийн олон тоо, Хүйс толгой бичээст “boda”, өнөө богд гэх үг болно. Хүн хэлний олон аялгад үгийн эхэнд орох гийгүүлэгчийн хойноос орох “у, ү, о, ө” эгшиг уг гийгүүлэгчийн эхэнд орон дуудагдах зүй тогтол бий. Луу-улу; нөр-өнөр; богд-обогд; бодон-обогтон; су-усу; ногдоно-оногдоно; цог-оч гэх мэт, Алтан дэвтэр-т овогтан гээн галиглагджээ; +н бүтэн тоо үүсгэгч; +и харьялах тийн ялгал. Бодон - овогтон нь нэг үгний хоёр дуудлага болно.

Бод нэр үндэс нь Үтүгэн халх аялгаар богд, овог; Хүйс толгой бичээст бода, Эргүнэ аялгаар богд, овогтан, будаан; Үсүнь казах хэлээр жүз, Анатолий турк хэлээр kabile.

8. Итүк 𐰃‏𐰑‏𐰸 нэр үг; ит үйл үг, үндэс, Диван Лугат толины 968 ит-амар амгаланг заяах; сайнаар төгсөх; +үк нэр үг үүсгэгч. Алтан дэвтэрт “Тэңкэри итқан ақуйу” буюу “ит” үйл үндэс муу үйлийг болиулах гэх утгаар олонтой оржээ. Итүк толгой нь тахидаг толгой болно. “Ит” үйл үндэс өнөө итгэх гэх үйл үгэнд оршино. Та аль шашинд итгэдэг вэ гэх асуулт нь та аль шашныг итдэг вэ гэх утга болно. Сүжиг нь итгэл гэх үгтэй утга ойролцоо үг болно.

Ит үйл үндэс нь Эргүнэ аялгаар ит, Үтүгэн халх аялгаар ит болно. Уг үгийг Үсүнь казак хэл, Анатолий турк хэлээс эс олов.

9. Баш 𐰉‏𐱁 нэр үг, үндэс, толгой; өнөө халх аялгад “багш” гэх утгаар хэрэглэгдэнэ. Багшлана гэдэг нь толгойлно гэх утга. Рашид Судрын чуулган номдоо бахши (багш) нь киданаар их сургагч гээн бичжээ. Уг үгний гарал үүсэл нь толгой гэх үгээс үүсэлтэй.

Баш нь Кидан аялгаар бахши, Үтүгэн аялгаар багш, толгой, Эргүнэ аялгаар экэ, болдог, Үсүнь казак хэлээр басы, Анатолий турк хэлээр kafa болно.

10. Ханы 𐰴‏𐰣 нэр үг, харьяалах тийн ялгал; хан нэр үг, үндэс бага хаан гэх утга; +ы харьяалах тийн ялгал. Хан нь цол хэргэм болно. Манж Чинь төрийн үед Орхон түшээ гүн, Богд уулыг Цэцээ гүн гээн гол усанд цол хэргэм хайрлажээ. Баш кан нь өнөөгийн Лүн толгой болно.

Кан нь Эргүнэ аялгаар кан, Үтүгэн халх аялгаар хан, Үсүнь казак аялгаар хан, Анатолий турк аялгаар султан болно.

11. Йа 𐰖 сар – нэр үг, үндэс, йа нь Эргүнэ аялгаар сар болно.

Йа, сар гэх хоёр үг нь нэг үндсээс үүсжээ. Хүн хэлэнд Й, С заримлах тул “йа”, “са” хоёр нэг утга; +р орон зайд биет болгогч.

Йа нь Эргүнэ аялгаар сар, өнөөгийн Үтүгэн халх аялгаар сар, Үсүнь казак хэлээр ай, Анатолий турк аялгаар ay болно.

12. Йалдм 𐰖‏𐰞𐰑‏𐰢 залцым – хуучин цаг, үйлийн эзэн нь I бие олон тоо; Й, З заримлах тул “йал”, “зал” нь нэг утга. Зал- үйл үг, үндэс, биет, биет бус чухал зүйлийг хүндэтгэлтэйгээр орон зайд оруулах ёс. Я.Цэвэлийн тольд залах - чухал хэрэгцээт зүйлийг авах, авчрах, урьж ирүүлэх гээн оржээ; +дм хуучин цаг, үйлийн эзэн нь I бие олон тоо, Д, Ц заримлах тул “дм”, “цм” нэг утга. Өнөө халх, баруун монголд +цым төгсгөлтэй хуучин цагыг дэлгэр хэрэглэнэ. “Ай йалдм” нь “сар залцым” гэх утга бөгөөд “цагайлна” гэх үг нь “цаг йална” буюу “цаг зална” гэх ёс болохыг Тариатын бичээсээр бид билрэв.

Йал үйл үндэс нь Үтүгэн халх аялгаар зал, йал, Эргүнэ аялгаас, Үсүнь казах хэлээс, Анатолий турк хэлээс эс олов.

Үг шинжлэлийн үр дүн:

СИЭ-ий судалгаагаар дээрх үгүүлбэр дэх луу, жил, Үтүгэн, урту, Шарангаз, бод, ит, баш, хан, йа, йал гэх арван нэгэн үгийн үндэс, үгсээс Үтүгэн, Шарангаз гэх хоёр оногдмол нэр үгийг үл тооцон үлдэх есөн үгсээс ес нь Үтүгэн халх аялгад оршиж буйг тогтоов. Эргүнэ аялгаас баш, йал үгсийг эс олов. Үсүнь казах хэлээс луу, бод, ит, йал үгсийг, Анатолийн турк хэлээс луу, бод, ит, хан, йал үгсийг эс олов.

Дээрх үгүүлбэрт орох есөн үгийн үндсийг Эргүнэ аялга, Үтүгэн халх аялга, Үсүнь казак хэл, Анатолий турк хэлтэй харьцуулж, Үтүгэн халх аялгад 100 хувь, Эргүнэ аялгад 77,7 хувь, Үсүнь казах хэлэнд 55,5 хувь, Анатолий турк хэлэнд 44,4 хувь нь оршихыг СИЭ тогтоов.

VIII зууны хүн үсэгт Тариатын хадан бичээсээс шинжилсэн уг үгүүлбэрийн үгсээс халх түмний үгийн санд бүх үгс буюу 100 хувь нь оршиж, Анатолийн турк ард түмний үгийн санд хамгийн бага буюу дөнгөж 44,4 хувь нь оршиж буй. Тэгэхээр халх түмэн болон халх түмний дээдэс Үтүгэнээс хаашаа ч яваагүй гэдэг нь ийнхүү үг шинжилгээгээр батлагдаж, Анатолийн турк ард түмэн болон Осман дээдэс Үтүгэн дэх VIII зууны бичгэн соёлд хамгийн бага хамааралтай гэдэг нь нотлогдов.

Тийн ялгал шинжлэл:

Үтүгэн халх аялга, Эргүнэ хамаг монголын аялга, Үсүнь казак хэл, Анатолий турк хэл дэх нэрлэх тийн ялгал ижил болно.

Дээрх үгүүлбэрт жил, бодн, хан гэх гурван үг тийн ялгалаар ангилагджээ.

Жил+ийхээ – давхар харьяалуулах тийн ялгал.

“Луу жилийхээ ... сарыг залцым” гэх үгүүлбэрт эхэлж сарыг жилд харьяалуулж, дараа нь жилийг тухайн ард түмэн өөртөө харьяалуулах учир давхар харьяалуулах тийн ялгал гээн СИЭ нэрийдэв.

Жижиг анхааруулга: Хүн хэлэнд ижгүр бүхүй 𐰖‏𐰖‏𐰞𐰑‏𐰢 -(сарзалцым) үг хоорондоо тийн ялгалаар холбогдохгүй. Хэрэв ижгүрийг хоёр үг болгон салгаваас “сарыг залцым” гээн тийн ялгалаар ангилагдана.

Өнөө халх аялгад “Аавыхаа морийг барив” гэх үгүүлбэрт эхэлж морийг аавд харьяалуулж, дараа нь аавыгаа өөртөө харьяалуулж буй.

Үсүнь казак хэлэнд ийм давхар харьяалуулах тийн ялгал үгүй.

Анатолий турк хэлэнд давхар харьяалуулах тийн ялгал үгүй.

Харьяалах тийн ялгал.

Үтүгэн халх аялга:

“овогтны, ханы” харьяалах тийн ялгалд буйг монгол хүн бүр танина.

“Луу жилийхээ Үтүгэн уртааша энд, Шарангаз овогтны итүк толгой (баш) ханы энд сар залсым” энэхүү үгүүлбэрт “овогтны...толгой”, “ханы энд” гээн оржээ. Монгол улсын ерөнхий боловсролын сурагч бүр үүнийг төвөггүй билэрнэ.

Үтүгэн халх аялга дахь харьяалах тийн ялгал VIII зууны Түрэг төрийн харьяалах тийн ялгалтай таарч буй.

Эргүнэ хамаг монгол аялга:

Дорно умарын Эргүнэ аялгаар бичигдсэн Алтан дэвтэр номд гарах харьяалах тийн ялгал нь Үтүгэн халх аялгаас өөр ажээ.

“+ы” төгсгөлтэй харьяалах тийн ялгал Эргүнэ хамаг монгол аялгад үгүй. Эргүнэ хамаг монгол аялгад “н” үсгээр төгсөх үгийн хойноос “+у,+ү, +ну,+ нү” төгсгөл залган “обогтану”, “қанну” гэх харьяалах тийн ялгал үүснэ.

Харьяалах тийн ялгалд орших “қанну” үг “Тоорил қанну үгүлэксэн үгэси...”, “Тоорил қанну дэү Жақа Ғамбу” гэх мэтээр 17 удаа Алтан дэвтэр номд оржээ.

“Алтан дэвтэр номд 10 удаа гарах “қани” үг нь харьяалах тийн ялгалд биш заах тийн ялгалд оршино.

Эргүнэ хамаг монгол аялга дахь харьяалах тийн ялгал VIII зууны хүн үсэгт Тариатын бичээс дэх харьяалах тийн ялгалтай эс таарч буй.

Үсүнь казак хэл:

Үсүнь казак хэлэнд харьяалах тийн ялгалыг +дың/дің, +тың/тің, +ның/нің төгсгөлөөр үүсгэнэ. Казак хэлний харьяалах тийн ялгал VIII зууны Түрэг төрийн харьяалах тийн ялгалтай эс таарч буй.

Анатолий турк хэл:

Гийгүүлэгчээр төгсөх үгийн араас +ın, +in,+un, + ün төгсгөлийг залгана.

Эгшигээр төгсөх үгийн араас +ın, +in, +un, + ün,+n залгана. Турк хэлэнд үзийн дуудлагатай үгийн араас +ın +un, угын дуудлагатай үгийн араас +in +ün залгаж харьяалах тийн ялгалыг үүсгэнэ. Бодон гэх үгэнд +un (+ун) залгаж “бодонун”, хан гэх үгэнд +ın (ын) залгаж ханын гээн харьяалах тийн ялгалыг үүсгэнэ.

Анатолий турк хэлний харьяалах тийн ялгал VIII зууны Түрэг төрийн тийн ялгалтай эс таарч буй.

Тийн ялгал шинжлэлийн үр дүн:

VIII зууны хүн үсэгт хадан бичээсийн харьяалах тийн ялгал халх түмний харьяалах тийн ялгалтай таарч буй.

Эргүнэ хамаг монгол аялга, Үсүнь казак хэл, Анатолий турк хэлний харьяалах тийн ялгал VIII зууны хүн үсэгт хадан бичээсийн харьяалах тийн ялгалтай эс таарч буй.

Үйлийн явц шинжлэл:

“Луу жилийхээ Үтүгэн уртааша энд, Шарангаз овогтны итүк толгой (баш) ханы энд сар залсым” энэ үгүүлбэрт үйлийн явц эс оржээ.

Үйлийн цаг:

𐰖‏𐰞𐰑‏𐰢 залцым - хуучин цаг, I бие, олон тоо.

Үтүгэн халх аялга:

“Бид луу жилийхээ сар залсым” гээн халх аялгаар үгүүлнэ.

Бид залцым, бид тэгсим гэх мэтээр халх аялгаар хуучин цагыг өнөө илэрхийлэн үгүүлж буй. Баруун монголчуудын аялга мөн ижил.

Эргүнэ хамаг монгол аялга:

Алтан дэвтэр номд +цым, +сым төгсгөлтэй хуучин цаг үгүй.

“Бид сар заллаай” гэх мэт Эргүнэ аялгад I бие, олон тоонд орших этгээдийн үйлийг хуучин цагаар үгүүлнэ.

Эргүнэ хамаг монгол аялга дахь I бие, олон тоонд орших этгээдийн хуучийн цаг VIII Тариатын бичээс дэх уг цагтай эс таарч буй.

Үсүнь казак хэл:

I бие, олон тоонд орших этгээдийн хуучин цаг нь казах хэлээр +ып / іп / п залгавар залгаж араас нь пыз / піз төгсгөлөөр өндөрлөнө.

“Біз ай йалыппыз”, “Біз ай залыппыз” болно.

Казак хэл дэхь I бие, олон тоонд орших этгээдийн хуучийн цаг VIII Тариатын бичээс дэх уг цагтай эс таарч буй.

Анатолий турк хэл:

I бие, олон тоонд орших этгээдийн хуучин цаг нь турк хэлээр +( tı + k), (dı+k) төгсгөлөөр өндөрлөнө.

“Biz ay zaldik” болно.

Турк хэл дэхь I бие, олон тоонд орших этгээдийн хуучийн цаг VIII Тариатын бичээс дэх уг цагтай эс таарч буй.

СИЭ уг үгүүлбэр дэх үг, тийн ялгал, үйлийн цагыг шинжлэн Үтүгэн халх, Эргүнэ хамаг монгол, Үсүнь казак, Анатолий турк хэлтэй харьцуулахад халх түмний аялга VIII зууны хүн үсэгт Тариатын бичээс дэх аялгатай яг таг таарч буй. Ийм мэтээр СИЭ-ий судлаачид Түрэг, Уйгур төрийнхөө бичээс дэх үгүүлбэр бүрийг аялгаар нь задлан шинжилж амой. Та бүхэнд хүн үсэгт хадан бичээст орших олон зуун үгүүлбэрийг ийм мэтээр задалж хүргэнэ.

Үтүгэний тухай

Дээрх үгүүлбэрийн арын үгүүлбэрт “Өргөө нь мөн эндээ зарлсым” гэж оров. Тэгэхээр Лүн толгой Үтүгэний оройг уртааш харуул өндөрлөсөн бол (энэ тухай нийтлэл бий) Орд балгын хэрмийг Үтүгэний оройг чиглүүлж, гол хаалгыг нь Лүн толгойг чанх чиглүүлан барьжээ. Энэ тухай Тариатын бичээс дэх дээрх хоёр үгүүлбэрт үгүүлжээ. Үтүгэн нь Орхон голын эхийг ундаалдаг Хангай хайрхан уулсын оргил буюу оройн болно. Хүн хэлэнд өргөө нь нийслэл, төв гэх үгтэй утга ойр биет бус ухагдахуун учир ямар ч балгыг мөн хот сууринг хаан нь өргөө (нийслэл) гээн зарлана. Ийм үйл Тариатын бичээст тэмдэглэгджээ. Өнөө өргөө гэр нь олон гэртэй нэгний төв гэр гэх ухагдахуун болно.

Б.Я.Владимирцовын чухал судалгаа

Б.Я.Владимирцовын (1884-1931) “Бичгэн монгол хэл, халх аман аялга дахь хэл зүйн харьцуулаг” номоос түүний судалгааг ухаад СИЭ-ий судлаачид бид түүнийг жинхэн лингвист эрдэмтэн, эх сурвалж судлаач агсныг мэдэв. Б.Я.Владимирцовын 1911-1929 онуудад Монголд ирж хийсэн хэл, угсаатан зүйн судалгаа нь XX зууны эхэн үеийн манай хэл зүйг баримтжуулсан, шинжлэх ухааны үлэмж ач холбогдолтой судалбар буй. Б.Я.Владимирцовын шинжлэх ухаанч, мэргэжлийн түвшинд хийсэн хэл зүйн баримтжуулалт нь СИЭ-ий судлах судлагдахуунд зүй ёсоор орно. Нэг үгээр эх сурвалж судлаач СИЭ-ий судлаачдын хувьд Б.Я.Владимирцов юуг баримтжуулсан нь чухал болохоос Б.Я.Владимирцовын дүгнэлт төдийлөн чухал биш гэдгийг ухагч та анхаарна уу.

Б.Я.Владимирцовын баримт тэмдэглэлийг Б.Я.Владимирцовын огт төсөөлөөгүй судалгаанд буюу VII-VIII зууны хүн үсэгт хадан бичээс, XI зууны Диван Лугат толь, XIII зууны Алтан дэвтэр гэх мэт эх сурвалжуудтай харьцуулан хүн хэлнийнхээ мөн чанарыг тод томруун болгох үйлд СИЭ ашиглана. СИЭ Б.Я.Владимирцовын төөрөгдөл болон алдааг та бүхэндээ мөн тайлбарлана.

Шинжлэх ухааны эргэлтэнд орох боломжгүй номд академич Д.Төмөртогоогын Монгол хэлний түүхэн хэл зүй, ардын багш Ц.Өнөрбаяны Орчин цагийн монгол хэлний үг зүй, гавъяат багш М.Базаррагчаагын Монгол хэлний үгүүлбэр зүй номс орно. Эд гурав Б.Я.Владимирцов шиг эх сурвалж судалж мэдлэг цуглуулахын оронд харийхны конспектоос мэдээлэл цуглуулжээ. Нэг үгээр Д.Төмөртогоо, Ц.Өнөрбаян, М.Базаррагчаа таны бичвэрт өөрсдийх нь логик муу, эх сурвалжгүй, субъектив дүгнэлт, мөн гадаад судлаачдын харьцангүй логик сайн дүгнэлт оршино. МУИС, МУБИС-ийн оюутнууд Орчин цагын монгол хэлний их эрдэмтэн Д.Төмөртогоо ингэж бичсэн, их багш Ц.Өнөрбаян ингэж хэлсэн, үгүүлбэр зүйг ганц мэддэг М.Базаррагчаа ингэж тодорхойлсон гэх мэт субъективизмээр хүмүүжсээр өнөөг хүрвэй. Д.Төмөртогоо, Ц.Өнөрбаян, М.Базарагчаа танаар Орчин цагын гэх зохиомол хэлний нөхдийг төлөөлүүлж, тэдний бичвэр дэхь бурууг өөрийн эх сурвалж судалгаатай харьцуулан та бүхэндээ хүргэж буй зэ. Оюутнууд эх сурвалж судлах ёстой. Оюунтууд конспект цээжлэх ёсгүй.

Ингээд үндсэн сэдэв рүүгээ орцгооё. VIII зууны Тариатын бичээсээс дэх харьяалахын тийн ялгал, мөн I бие, олон тоонд орших үйлийн эзний хуучин цаг нь өнөөгийн халх аялгатай таарч, XIII зууны Эргүнэ аялгаас огт өөр болохыг эх сурвалжаар СИЭ батлав. XX зууны Эргүнэ, Үтүгэн аялгын зөрүүг Б.Я.Владимирцов “Бичгэн монгол хэл, халх аман аялга дахь хэл зүйн харьцуулаг” номдоо баримтжуулжээ.

Энэ тухай дараа дэлгэр үгүүлэх тул энэ удаа товч үгүүлье.

Б.Я.Владимирцовын уг номын “Халхаское наречие” (Халх аялга) https://sergelen.org/static/post_pics/Vladimirtsov3.pdf хэсгээс базаж толмчилсноо та бүхэнд хүргье:

“Халх аялгаар өнөө Халх аймгийн [Түшээт, Сэцэн, Засагт, Сайн ноён хан аймаг] хүн ам үгүүлнэ. Монгол аялаас халх аялга шиг өргөн түгэн тархсан ганц ч аялга үгүй. Халх аялгыг жинхэн монгол аялга, бичгэн хэлтэйгээ хамгийн дөхүү гэх бодол монголчуудын дунд түгээмэл буй. Энэхүү бодол нь үнэнд нийцэхгүй. Халх аялга нь ойрд, буриад, афган могол болон бусад монгол аялгаас өөрцгүй. Халх аялга нь уран зохиолын монгол хэлд ойр биш хол аялга буй. Халх аялга нь монгол аман аялгаас хөгжлийн хамгийн урт замыг туулж, бичгэн монгол хэл бий болох хөгжлийн тэр үеэс, мөн хэлний хөгжлийн урт замыг туулаагүй өнөөгийн дөрвөд, баяд, зарим буриад, афган могол аялгаас хол төгөлдөржин дэвшилтэд болсон монгол аялганы нэгэн төлөөлөл буй. Халх аялга дахь үгийн сан, үгүүлбэр зүй нь (синтаксис) сайн судлагдаагүй, мөн халх аман аялгын найдвартай цуглуулга өнөө үгүй. Халх аялга нь сайн судлагдаагүй аялга буй” гэж тэр бичжээ.

СИЭ Б.Я.Владимирцовын ажиглалтын гол санааг базан толилуулав. Та https://sergelen.org/static/post_pics/Vladimirtsov.pdf линкээс эхийг нь нарийвчлан судлаарай.

Б.Я.Владимирцов халх аялга хамгийн өргөн дэлгэр тархсан, бичгэн монгол хэл бий болох тэр үеэс хол дэвшилтэд, мөн монгол хэлний дөрвөд, баяд болон бусад аялгаас хол дэвшилтэд гэх дөрвөн чухал зүйлийг судлан олжээ. Б.Я.Владимирцов эдгээр олж мэдсэн зүйлээ хэл зүй талаас нь, түүхэн талаас, эртний бичгэн эх сурвалж талаас нь батлах боломжгүй ажээ. Хэл зүй талаас батлахын тулд халх аялганы үгүүлбэр зүйг заавал мэдэх ёстой. “Халх аялганы үгүүлбэр зүй нь сайн судлагдаагүй” гэх түүний бичвэрээр тэр өөрийгөө халх үгүүлбэр зүйг сайн судалж чадаагүй гэдгээ илэрхийлжээ. Халх аялгыг судлахын тулд үгүүлбэрт орших үгс, тийн ялгал, үйлийн явц, үйлийн цагыг задлан шинжлэх ёстой.

Б.Я.Владимирцов суурь судалгааныхаа хомсдолоос болж халх аялга нь яагаад хамгийн дэвшилтэд, халх аялга нь хэл ижилсэллийн аль төвд хамаарахыг, тухайн үеийн бичгэн хэл аль хэл ижилсэллийн мөн аль төвд хамаарах тухай ойлголтгүй ажээ.

СИЭ-ий судлаачдад судлах зүйл дуусашгүй их боловч одоогын бидний суурь судалгаа нь Б.Я.Владимирцовын учрыг нь олж чадаагүй олон нээлттэй асуултад хариу барих боломжийг бүрдүүлэв.

Б.Я.Владимирцовын төөрөгдөл

Эх нь булингартай бол адаг нь булингартай гэгчээр таамаг Алтай хэл буюу ганц хэлээс олон аялга үүссэн гэх түүний буруу онол нь Б.Я.Владимирцовыг төөрүүлжээ. Хэрэв Б.Я.Владимирцов хүн хэл нь ижилссэн хэл гэдгийг мэдэж байсан бол халх аялгыг бэлчээрийн мал аж ахуйтны хэл ижилсэх Үтүгэн төвд хамруулж, Эргүнэ аялгыг бэлчээрийн мал аж ахуйтны хэл ижилсэх Улаан хад төвд хамруулах ажээ.

Тэмүүжин, Жамуух хоёрын Эргүнэ аялга нь X-XII зууны кидан их, бага үсэг бичгээр баримтжуулагдах ёстой. Б.Я.Владимирцов “бичгэн монгол хэл” гэх ухагдахууныг XIV зуунд хамруулжээ.

Үтүгэн халх аялганы баримтат бичгэн эх сурвалж нь VII-VIII зууны хүн, брахми үсэгт хадан бичээс болохыг СИЭ ийнхүү баталж буй.

Халх түмний дээдсийн байгуулсан улс нь Хэрэйд, Найман, тэдний дээдсийн байгуулсан улс нь Уйгур, Тэлэ, тэдний дээдсийн байгуулсан их улс Хүннү төр гэдгийг Б.Я.Владимирцов мэдээгүй учир Хүн үндэстэн монголчуудын баримтат бичгэн эх сурвалжийг тэр XIV зуунд хамруулжээ.

Үтүгэн нь үеэс үед хамгийн их малтай, хамгийн их хүн амтай мал аж ахуйтны өлгий нутаг учир Үтүгэн халх аялга нь түүхийн хугацаанд бусад аялгаас хамгийн өргөн дэлгэр тархсан цорын ганц аялга гэдгийг Б.Я.Владимирцов таних боломжгүй ажээ.

Халх аялга нь хөгжлийн хамгийн урт замыг туулж, бичгэн монгол хэл бий болох хөгжлийн тэр үеэс хол төгөлдөржин дэвшилтэд болсон монгол аялганы нэгэн төлөөлөл буй гэж Б.Я.Владимирцов цаг хугацааг буруу тодорхойлжээ. Халхын дээдэс Хүннү төр бичиг үсэгтэй, VII-VIII зууны тэлэ, уйгур ард түмэн хүн үсэгт хадан бичээстэй, мөн уйгур бичиг нь халх түмний шууд дээдсийн бичиг болохыг Б.Я.Владимирцов огт билэрээгүй ажээ. Халх аялга нь Владимирцовын тодорхойлсон XIV зууны “бичгэн монгол хэл” гэх ухагдахуунаас мянган жилийн урьд төгөлдөржсөн төрийн хэл ажээ.

“Халх аялга нь...хэлний хөгжлийн урт замыг туулаагүй өнөөгийн дөрвөд, баяд, зарим буриад, афган могол аялгаас хол төгөлдөржин дэвшилтэд болсон монгол аялганы нэгэн төлөөлөл буй” гээн Б.Я.Владимирцов тодорхойлжээ. Дөрвөд, баяд, буриад нь бэлчээрийн мал аж ахуйтан төрийн хязгаар нутагт орно. Мал аж ахуйтны төр нь үеийн үед Үтүгэнд оршихоос Алтайн уулсад, мөн Байгаль нуурын чандад орших боломжгүй, ийм түүхэн баримт үгүй гэдгийг Б.Я.Владимирцов огт мэдээгүй ажээ. Ийм учир Үтүгэн халх аялга нь бусад аялгаас үеэс үед дэвшилтэд, тэргүүлэгч аялга айсаар амой (биет зүйл дээр /байсаар байна/).

“Халх аялга дахь үгийн сан, үгүүлбэр зүй (синтаксис) нь сайн судлагдаагүй…” гээн Б.Я.Владимирцов бичжээ. Халх аялга дахь үгийн сан, үгүүлбэр зүйг VII-VIII зууны хадан бичээсээс эхэлж судлана. Энэ үйлийг СИЭ амжилттай эхлүүлэв. Б.Я.Владимирцов үгүүлбэр зүйн судалгаа огт хийгээгүй, аялгын судалгааг огт хийгээгүй нэгэн ажээ. Б.Я.Владимирцов нь харь хүн учир, хүн хэл тээгч нэгэн биш учир түүнд ийм судалгаа хийх боломж анхнаасаа үгүй ажээ. Үгийн сан, үгүүлбэр зүйн судалгааг СИЭ-ий судлаачид өнөө амжилттай хийж буй.

Бэлчээрийн мал аж ахуйтны хэл ижилсэх явц Буган сүлдэт төрөөс эхэлсэн гэдгийг Б.Я.Владимирцов огт мэдээгүй ажээ. XIII зууны Их Монгол төрийн үед Эргүнэ аялга Үтүгэн аялгатай дахин ижилсэн эхэлжээ. Өнөөгийн бидний Монгол хэл гэх хэл нь халх аялга 70 хувь давамгайсан (баримжаа тоо, судалгааны явцад тодорно), Эргүнэ аялга 30 хувь орсон (баримжаа тоо, судалгааны явцад тодорно) хэл буй зэ. Нэг үгээр Тэмүүжин, Жамуух хоёрын Эргүнэ хамаг монгол аялга нь өнөөгийн манай хэлний ноён нуруу биш гэдгийг ухагч та анхаарна уу. Тийм учир СИЭ-ий судлаачид Монгол хэл гэх буруу нэршлийг Хүн хэл гээн зөв залруулав.

Үргэлжлэл бий...

Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...