Солонгод овогт Л.Хурцбаатарын “Хүйс толгой” (HT1) хөшөөн бичээс тайлбар
Солонгод овогт Л.Хурцбаатарын “Хүйс толгой” (HT1) хөшөөн бичээсийн утга сэргээлт орчин цагийн монгол хэлээр
723 0

Солонгод овогт Л.Хурцбаатарын “Хүйс толгой” (HT1) хөшөөн бичээсийн утга сэргээлт орчин цагийн монгол хэлээр:

  1. Бид нар хаан тегиний сүнсэнээс Бодисатва-гийн (рид шидтэй) шинээр төрөх хааны ба Буда хааны угсаа удамыг ухааран мэдэрч
  2. 1Кири, 2Анакая 3… ,4Бидин, 5Заха, 6Боди 7
  3. Бэгийэ нар буй бүгд долоон хэсгүүд цугларан хөг дуун санал (бодол) нэгдэв
  4. Бид Жило (Жолоо) нар Хар Найа, Гон Тувар-тай бүрээр цацар майхан бүхдэг (өвөн, овоохой) гэрээ босгон нийлүүлэв
  5. Нири хааны хатад дүү нар Нири хааны ба Түрэг хааны учир дор ихэсийн тайллага хийж
  6. Кири овгийн Керкин (Етүгэн) Баргу овгийн сүнс дуудаач (бөө) хэвхэн бүжиглэн ихэсийн хишгийг даяар олон түгээн тарааж
  7. овгийн ахас ухаантан нараас их хаан, бага ханд зур өргөн өчив
  8. ... орчуулагдсангүй!
  9. … орчуулагдсангүй!
  10. Бид нир хаан Түрэг хааны сүнсийг хүсэн (гөжин) сэргээн увидаслан зул өргөн өчиж
  11. дархад Жэйнби бээр үг бичг... сэг цаг... ариутган дархалан бичивэй Ка

Энэ хэмжээнд уг бичээсийг анх сэрээнэ гэдэг нь үндэсний ой санамжийг сэрээж буй сайн үйл шүү. Тэр дундаа өвөрмонгол ахан дүүсээс ийм сайхан үйл бүтэж, Бүрэн эрхт, ангит Монгол улсын судлаач, дэмжигч нарт Хурцбаатар өөрийн ариун үйлээр сайхан үлгэрлэв.

Уг бичээсийн сэргээлтээ Хурцбаатар бас герман, турк, хан, орос, хасаг хэл рүү хөрвүүлжээ. Ингэснээр энэ нь дээрхи улсуудад эх бичгээ таниулж буй түүний үйл болно.

Хүн хэлний аливаа бичээсийг сэрээхэд хүн хэлний мөн чанар, зүй тогтлыг заавал мэдэх ёстой. Диван Лугат толийг заавал ашиглах ёстой. Энэ тохиолдолд Түрэг төрийн оршуулгын зан үйл болон тэдний Буддын шашинтай холбоотой зан үйлийг судлах ёстой.

Эргэцүүлэл:

552 онд Түрэг овогтон Өтүгэнд ирж төр барьжээ. Манай Түрэг төрийн Өтүгэн брахми үсгээр сийлэгдсэн Хүйс толгой бичээсэнд ганц ч араб, перс үг байхгүй. Манай Түрэг төрийн Хүн үсгээр сийлэгдсэн Гол тигэний бичээсэнд ганц ч араб, перс үг байхгүй. Хүйс толгой бичээс 600 оны үеэр босгогджээ. Билгэ хааны эцэг Гу до луйг Илтерс хаан хэмээн Юун чуний хоёр он буюу 683 онд өргөмжилсөн. Гу до луй 650 оны үеэр төрсөн болов уу.

Тэгэхээр Хүйс толгой бичээс Гу до луй хоёрын хооронд 50 жилийн зөрүү байна. 50 жил их цаг хугацаа байж болно. Манай өвөө бид хоёрын хооронд ийм цаг хугацааны зөрүүтэй. Маньд өвөө минь үлгэр ярихад би түүнийг нь орчуулагчгүй билэрдэг байсан юм шиг санагдах юм.

Мань цэргийн алба хааж ирээд өвөөтэйгөө орчуулагчгүй ярилцаж байсан юм шиг санагдах юм. Мань ОХУ-д их сургууль дүүргэж ирээд өвөөтэйгөө орчуулагчгүй ярилцаж байсан юм шиг санагдах юм.

Ашна овгын Нири хаан Ашна-гийн салбар Сир овгийн Илтерс хаан хоёрын хооронд 50 жилийн зөрүү байна. Тэр хоёр бие биенээ хараагүй ч тэр хоёр хоорондоо хэлмэрчээр дамжуулж ярилцах байсан болов уу?

Ийм энгийн зүйлийг уншигч та нэг эргэцүүлнэ үү.

Гол аюул нь Түрэг төрийн Тонуйкук, Гол тигэн, Билгэ хаан хадан бичээсийг харийхнаар тайлуулж, тэднийг дагаснаар бүхэл бүтэн өөрийн Түрэг төрийхөө түүхийг 1923 онд Турк гэж өөрийгөө анх удаа нэрэлсэн Османы хойчсид бэлэглэх болж байна уу?

Үндэсний эх сурвалж судлал үгүй учир түүхээ харийханд алдаж байна. Түүхээ алдвал газар ус аа алдана.

Сэргэлэн Интернашионал Экспедишион Хүйс толгой бичээсийг хэл зүйн талаас Гол тигэн, Тонуйкук, Билгэ хаан, уйгур Буянч (Муянч) хааны бичээстэй харьцуулалт хийнэ. Бүх юм байрандаа орно.

Хүйс толгой бичээс, Билгэ хааны бичээс бүгд төв аялага буюу Өтүгэн аялгаар бичигджээ.

Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...