Алтан дэвтэр 8 - Нохой-Нугай
Нохой-Нугай
2456 7

Алтан дэвтэр түүхэн эх сурвалжийг сэрээх түүхэн хариуцлагаа ухамсарлах манай багын судлаачид өндөр ачааллынхаа хажуугаар судалгаанаас илрэх үндэстний ой санамжтай холбоотой сэдвүүдээс хэсгийг нь та бүхэндээ сонирхуулж буй билээ. Энэ удаа Алтан дэвтэр эх сурвалжийг XIII зуунд бичин үлдээсэн бичээч нэрийн сэтгэхүй ямар өндөр түвшинд байгааг, С.А.Козин тэдгээр бичээч нэрийн сэтгэхүйг үл билэрэн “Нууц домог Юан чао ба ши” номоо XX зуунд гаргасан тухай, С.А.Козины ажлыг “Монголын нууц товчоо” нэрээр толмчилсон (хөрвүүлсэн) Ц.Дамдинсүрэн бас XXI зуунд С.А.Козинг хуулсан Ш.Чоймаа нарын сэтгэхүй XIII зууны ул бичээч нэрийн сэтгэхүйгээс хир зөрүүтэй байгааг энэхүү охор нийтлэлээр хүргэе.

Бидний сөхөж буй МНТ 20.1 дүгээр өгүүлбэрийн хэсгийг эхэлж орчин цагийн эвдэрхий хэлээр ерөнхий утгыг нь та бүхэндээ хүргэе: “Шөнө болгон буулгаатай эсгий үүдийг цэгээн шар хүн сөхөлгүйгээр эсгийгээр нь нэвтрэн гэрт орж, хээлийг минь мэдэлдээ аван хэвлий дээр минь гэгээ тусгаж, уг гээгээн хэвлийд минь нэвт шингэн ордог. Оршиж буй наран сарын хилээр тэр шар нугай (солир) мэт цацраг болон гаран оддог”. Энд ерөнхий утгыг нь гаргав. Жинхэн бичвэрийг анхааралтай ухаарай.

Латын галиг:

“Sönid büri čeügen sira küün gerün erüke dotoyayin gegēer oroju keeli minu bilijü gegeen inu keelidür minu šinggekü bülee. Garurun naran sarayin kiliyer šira noqay metü šičabaljaju γarqu bülee”.

Кирилл галиг:

“Сөнит бүри цэвгэн ширу күн кэрүн ерүке , тотокайн гэгээр орожу, кээли мину билижү гэгээн инү кээлитүр минь шингэкү бүлээ. Гарурун наран сарын килээр шира ногай мэтү шичабалжажу гаргу бүлээ”.

Үг зүй:

  1. Сөнит-нэр үг, олон тоо; шөн нэр үг, хадан бичээст 𐱅‏𐰈‏𐰤 гэж оржээ. Т С зармилах тул сөн-шөн-түн ижил утга агуулна; +т олон тоо үүсгэгч.
  2. Бүри-тоо тодотгол, хүн тоо, кидан тоогоор “нэг” болно, хадан бичээст 𐰋‏𐰃‏𐰼‏ бир гэж оржээ.
  3. Цэвгэн-тэмдэг, өнөө цэгээн зүс болно.
  4. Шира-тэмдэг тодотгол, ДЛ 2018-д сариг-шар гэж заажээ. Сариг нь төв дуудлагаар шарга болно.
  5. Күн нь нэр үг, үндэс, энэ үг анх Тариатын бичээст 𐰴‏𐰆‏𐰣‏ кун гэж угын дуудлагаар оржээ.
  6. Кэрүн нэр үг, харьялах тя; кэр-гэр үндэс;+үн харьяалах тя үүсгэгч.
  7. ерүке-өрх, нэр үг; өр үйл үг, үндэс ДЛ 939-д ур-өр гэж оржээ;+х нэр үг үүсгэгч. Өрх гэдэг нь өрөгдөж болох юмыг хэлнэ. Тооны өрх нь өргөдөн хураагддаг учир өрх гэнэ, тотгоны өрх нь өрөгдөж хураагддаг учир өрх гэдэг байжээ.
  8. Үүд-үйлээс үүссэн нэр үг, эх утга нь үд-од буюу одох гэх утга агуулна. Гарах гарц, орох орц болдог хэсгийг бүхэлд нь үүд гэнэ. Тотгыг хаах эсгий өрх, модон хаалга бүгд одох үдэх зам дээр байрлана. Хаалга нь үүд биш, эсгий өрх нь үүд биш, тотог нь мөн үүд биш.
  9. Тотокайн нь нэр үг, харьяалах тя; тот үндэс, үйл үг, хадан бичээст 𐱃‏𐰆‏𐱃-тот гэж оржээ. Тот нь жийргэвч Г-тэй тогт гэх үйл тодотгол болно; +к нэр үг үүсгэгч; +айн харьяалах тя үүсгэгч. Гэрийн ханыг тогтоож буй модон хийц нь тотог.
  10. Гэгээр нь тоо тодотгол, эрхшээх тя; гэ үндэс, хүн хэлээр хоёр гэх тоог заана, хадан бичээст 𐰚‏𐰃-ги гэж оржээ;+г жийргэвч;+ээр эрхшээх тя үүсгэгч. Гэгээр гэдэг нь хоёроор гэх утга агуулна. Өрх тотогны гэгээр /хоёроор/ гээн өгүүлжээ.
  11. Кээли нэр үг, ДЛ 3338 кил-хурьцал, буриад аялгаар хэвлий, сав. Халх аялгаар кээл нь үр тогтолт болно. Уг эх сурвалжаар кээл нь хэвлий гэх умарын ухагдахуунаар оржээ.
  12. мину төлөөлөл нэр, I биеийг төлөөлнө.
  13. билижү үйл тодотгол, үргэлжлэх хуучин цаг; бил үндэс, үйл үг, хадан бичээст 𐰋‏𐰃‏𐰠-бил гэж оржээ. ДЛ 3330-д бил-мэдэх гэж оржээ; +жү үргэлжлэх хуучин цаг үүсгэгч, билэжү нь мэдэжү болно.
  14. Кээлитүр нэр үг, байршил тя.
  15. Шингэкү үйл тодотгол.
  16. Гарурун үйл тодотгол, одоо цаг; гар үндэс, үйл үг, Г-ээг гээхээр ар гэх үндэс үүснэ, хадан бичээст 𐰺-ар гэж оржээ. ДЛ 937-д ар-бий, бай гэх утга заажээ; +ор үргэлжлэх хугацааг заана; +н одоо цаг.
  17. Килээр ки+ил гэх үгсийн ижгүр, нэр үг, эрхшээх тя; ки үндэс, хүн хэлээр хоёр гэх тоог заана, хадан бичээст 𐰚‏𐰃-ги гэж оржээ; ДЛ 108 ил-эзэмшил гэж оржээ. Хадан бичээст 𐰃‏𐰠-ил гүрэн, их улс гэх утгаар оржээ; +ээр эрхшээх тя. Хилээр гэдэг нь хоёр эзэмшлийн дундуур гэх эх утга агуулна.
  18. Нугай нэр үг; ну үйл үг үндэс, үзийн дуудлагаар нүү болно. Чулуу, зэв нүүлгэх гэдгийн нүү-тэй ижил үндэстэй; +г нэр үг үүсгэгч. Нүүж бүй этгээд. Үзийн дуудлага нь нүүгэй, угын дуудлага нь нуугай, ноога болно. Шара нүгэй нь солир болно. Өнөө бүх нүүж буй од гаригийн хэлтэрхий, сансарын биетүүд дэлхийн агаар мандалд орожу шатаж, шар зүстэй нүүгэ болно. Солир нь сол /сол-зул гэрэл цацруулагч гэх утга;+р байна гэх утга тээнэ.
  19. Мэтү ДЛ 1680 мат-мэт гэж оржээ. Хоорондоо 100 хувь төстэй юмсыг ижил, адил гэнэ. Харин ганц чанар нь ижил зүйлийг мэт гээн харьцуулна. Энэ тохиолдолд шар нүүгэйн хурдаар нар сарны хил дээр гарах боллоо гээн өгүүлж байна.
  20. Шичабалжажу үргэлжлэх хуучин цаг, шич+бол гэх хоёр үгний изгүр; шич нь ДЛ 5545-т “сиз-лучиться-туяа цацруулах” гэх утга заажээ. Сиз нь үзийн дуудлага, сац, цац нь угын дуудлага болно; бал нь бол болно; +ж нь эрхшээх үйл үг үүсгэгч; +жу үргэлжлэх хуучин цаг. Шичбалажажу гэдэг нь цацболжажу буюу цацраг туяа болжээ гэх утга тээнэ. Уг үйл үг үргэлжлэх хуучин цагт орших учир энэ үйл олон удаа давтагджээ гэх утга тээнэ.
  21. Гаргу үйл тодотгол, одоо-ирэх цаг; Гар үндэс, үйл үг, жийргэвч Г-г гээхээр ар гэх үндэс гарна; + гу одоо, ирэх цаг үүсгэгч.
  22. Бүлээ (тайлбарласан)

Тайлбар:

Манай дээдэс аль XIII зуунд өнөөгийн Холивудад хийдэг “оддын дайн” киног бүтээсэн кино найруулагч нарын түвшинд сэтгэж, хэлэх гэсэн санаагаа илэрхийлж байжээ. Зарим нэгэн СИЭ ТББ-ын сэрээлт хэтэрхий орчин үеийнх байна гээн эргэлзэж байж магад. Уг эргэлзээг үгүй болгохын тулд Алан гоа эхийн үед хүмүүс хэрхэн сэтгэж байсныг өөр эх сурвалжаас харцгаая.

Алан гоа эх нь IX зууны сүүл X зууны эхэн үеэд айсужээ (оршжээ). Энэ нь Кидан төрийг үүсгэгч Абожегийн үе. Ингээд И Лүн Ли-гийн 1180 онд Өмнөд Сүн төрийн Ся зун хуандид өргөн барьсан “Кидан төрийн түүх” номноос шар нугай, цацболжажу гэх ухагдахуун орсон эсэхийг харцгаая.

  1. “1028 оны зун нэг доу хэмжээтэй од, цахилгаан цохиж буй адил дуу гарган умраас баруун өмнөшөө нүүнгээ бүх Дунд улсыг гэрэлтүүлэв”.
  2. “1033 оны намар зүүн хойно шар од нүүж түүнээс хоёр чи урт гэрэл цацрав”.
  3. “Сяо хатан хааныг төрөх үеэр ер бусын гэрэл цацаржээ”.
  4. “Кидан төрийг үүсгэгч Абоацзи 872 онд төржээ. Түүний ээж хээл олохоосоо урьд нар түүний цээжинд уналаа гэж зүүдэлжээ. Түүнийг хүүгээ төрүүлэх үеэр ер бүсийн гэрэл цацарч, ер бүсийн сайхан үнэр гарчээ. Хүүгийн бие нь гурван настай юм шиг том, тэр шууд мөлхөжээ...”

гэх мэт олон жишээ уг номонд оржээ.

Тэгэхээр гэрэл цацрах, шар нугай шиг хурдан нар сарны хилээр гарах, цацарч гарах, гэрт гэрэл орж ирэх гэх мэт бичвэр нь тэр үед их хүний тухай бичиж бүй нэгний хэвийн сэтгэлгээ байжээ.

火原洁 Хуо Юань

Эхний алдаа 火原洁 Хуо Юань Жи-д хамаарна. Тэр маш сайн хань хэлтэй нэгэн байжээ. Алтан дэвтэр төрийн ном дах бүх үгсийн дуудлагыг ханз үсэг рүү чадварлаг буулгасанд түүний гавъяа оршино. Харин түүний хүн хэлний мэдлэг сул учир тэр өгүүлбэрийг буруу тасалж, үгэнд буруу тайлбар хадсан тохиолдлууд харагдаж байна. Тэр “нугай”-г “нохой” гээн билэрч, ханз үсгээр нохой гэх тайлбар хаджээ. Хэрэв гарурун наран сарын хил газрын төвшнөөс нэг метрийн өндөрт байсан бол шар нохой ганц үсрээд очих байрандаа хүрнэ. Тэнгэрт орших наран сарын хилд гарахын тулд ер бүсийн хүч хэрэгтэй.

Ингээд С.А.Козины алдааг засъя.

С.А.Козин: “Но каждую ночь, бывало, через дымник юрты, в час, когда светило внутри (погасло), входит, бывало, ко мне светлорусый человек; он поглаживает мне чрево, и свет его проникает мне в чрево. А уходит так: в час, когда солнце с луной сходится, процарапываясь, уходит, словно желтый пес”. Толмч нь “шөнид бүр гэрийн утаа гарагчаар гэрийн зул жаргасан үеэр нэг цайвар шар үстэй хүн орж ирнэ; тэр хэвлийг минь илэх зуур түүний гэрэл миний хэвлийд шингэнэ. Тэр ингэж гарна: Нар сар хамт гарахаар (уулзахаар) шар нохой мэт шургаж гарна”.

С.А.Козины алдаа:

  1. Тэнгэрт наран саран өдөр бүр уулзахгүй. Энэ нөхцөлд шөнөд бүр ирдэг тэр эр Алан гоа эхийнд өнжих болно.
  2. Шөнө өрх татаастай хононо. Нохой шиг биетэй хүн өрх сөхөж байж л орно. Энэ тухай эх сурвалжид эс өгүүлжээ.
  3. Зул жаргах тухай эх сурвалжид ороогүй.
  4. Эх сурвалжид билжү гэх үг орсноос илжү гэх үг ороогүй.
  5. Светлорусый гэх үг орос хэлэнд үсний өнгө заахаас царай заахгүй. Үсний тухай эх сурвалжид ганц ч үг ороогүй.

Хүн хэлний өгүүлбэр зүй, үг зүйн мэдлэг хомс улмаас С.А.Козин уг өгүүлбэрийн утгыг эс билэржээ.

Ингээд Ц.Дамдинсүрэнгийн алдааг шалгая.

Ц.Дамдинсүрэн: “Шөнө бүр цагаан шар хүн, гэрийн өрх тотгоор гийгүүлэн орж ирээд миний хэвлийг илэхэд түүний гэрэл, миний хэвэл шингэх бүлээ. Тэр хүн гарах наран сарны хилээр шар нохой мэт шарвалзсаар гарч одно”.

Ц.Дамдинсүрэн С.А.Козинг толмчилжээ. Энэ удаа Ц.Дамдинсүрэнгийн өгүүлбэр зүйн алдааг хэлье. Эх сурвалжид “шөнөд /олон тоо/ бүр” гээн орсон бол Ц.Дамдинсүрэн С.А.Козины “каждую ночь /ганц тоо/” гэх үгийг “шөнө /ганц тоо/ бүр” гэж хөрвүүлжээ. Үр дүнд ганц шөнөөр олон жилээр зөрүүтэй төрөх гурван хүүхдийн хээлийг Алан гоа эх нэг доор олжээ гэх буруу утга үүсэв.

“Тэр хүн гарах наран сарны хилээр шар нохой мэт шарвалзсаар гарч одно” гэх түүний өгүүлбэрт “наран сарны хилээр шарвалзсаар” гэх ухагдахуун нь тэр хүн гэрт биш тэнгэрт шарвалзах хөдөлгөөн хийжээ гэх утга агуулна. Ц.Дамдинсүрэнгийн “гарч одно” гэх үйл үг нь одоо давтагдах цаг, мөн ирэх цагийг заана. Шөнө бүр нь шөнө нэг болно. Шөнө нэг ирээд дахин дахин одно гэх үйл үгийн цаг энэ тохиолдолд нийцэхгүй, мөн ирэх цагаар одно гэхээр тэр хүн яваагүй гэрт байгаа гэх утга гарна. Ц.Дамдинсүрэн хүн хэлний өгүүлбэрийн бүтцийг эвдэлсэн нэгэн мөн. Мөн тэр 1947 онд эх хэлнийнхээ өгүүлбэрийн бүтцийг мэддэггүй нэгэн байжээ.

Ардын багш Ш.Чоймаад хэдэн хичээл заая.

Ш.Чоймаа: “Шөнө бүр цэгээн шар хүмүүн гэрийн өрх, тотгын гэгээгээр орж, хэвэл минь билиж, гэгээн инү хэвэлд минь шингэх бүлгээ. Гараруун, наран сарны хилээр шар нохой мэт шазвалзаж гарах бүлгээ”. Энэ өгүүлбэрт асуудал алга.

Асуудал нь түүний тайлбарт оршино.

Хичээл 1.

Билиж-илбэж гэж Ш.Чоймаа тайлбарлажээ.

Ш.Чоймаа! Хүн хэлэнд билижү бол билижү, илбэжү бол илбэжү.

Билижү нь үйл тодотгол, үргэлжлэх хуучин цаг; бил үндэс, үйл үг, хадан бичээст 𐰋‏𐰃‏𐰠-бил гэж оржээ. Диван Лугат 3330-д бил-мэдэх гэж оржээ; +жү үргэлжлэх хуучин цаг үүсгэгч, билэжү нь мэдэжү болно. Тэгэхээр тэнгэрээс Алан гоа эхийн хээлийг мэдэж гэх утга болно.

Хичээл 2.

гараруун гарахдаа, “МНТ”-ны эхэд тохиолдох “–руун, (-рүүн)” нөхцөлтэй үйл үгсийг орчин цагийн монгол хэлний “-хдаа” гэсэн хэлбэрээр сольж хэлж, бичдэгийг хойшид хаалтан хийснийг болгооно уу гэж Ш.Чоймаа тайлбарлажээ.

Ш.Чоймаа! гарурун гарахдаа хоёр тэмээ ямаа шиг өөр утга, өөр цаг.

Гарурун нь үйл тодотгол, одоо цаг; гар үндэс, үйл үг, Г-ээг гээхээр ар гэх үндэс үүснэ, хадан бичээст 𐰺-ар гэж оржээ. ДЛ 937-д ар-бий, бай гэх утга заажээ; +ор үргэлжлэх хугацааг заана; +н одоо цаг. Тэгэхээр гарурун нь “байж байгаа” наран саран гэх утга агуулна.

Гар гэх үйл үгийг араас +хдаа гэх байршил (орших) тя залгахүй. Гарахуй нь гарах үе, гарах үед болно. Гарахдаа нь гарахүед гэх утга. Тэгэхээр байж байгаа гарах үе хоёр шал өөр утга. Эх сурвалж судлана гэдэг нь Ц.Дамдинсүрэнгийн эвдэрхий хэлийг заахаас өөр шүү.

Хичээл 3

Наран сарны хилээр -үүр шөнийн заагаар.

Ш.Чоймаа! Үүр шөнийн заагыг ДЛ 416-д “ингир-энгэр” гэж заажээ. Өнөө энгэр дэнж гэдэг нь хамгийн түрүүнд нар тусах дэнж гэх утга агуулна.

Килээр ки+ил гэх үгсийн ижгүр, нэр үг, эрхшээх тя; ки үндэс, хүн хэлээр хоёр гэх тоог заана, хадан бичээст 𐰚‏𐰃-ги гэж оржээ; ДЛ 108 ил-эзэмшил гэж оржээ. Хадан бичээст 𐰃‏𐰠-ил гүрэн, их улс гэх утгаар оржээ; +ээр эрхшээх тя. Хилээр гэдэг нь хоёр эзэмшлийн дундуур гэх эх утга агуулна. Тэгэхээр наран сарны хилээр гэдэг нь наран сарны дундуур гэх утга тээнэ.

Орос монголын хил гэдэг нь орос монгол хоёр эзэмшлийн зааг гэх утгаа тээнэ.

Дүгнэлт:

Чингис хааны ихсийг шар нугай, цацболжажу, наран сарын хил, тэнгрийн хүүд гээн XIII зууны бичээч нэр бичжээ. Харин Ц.Дамдинсүрэн “Монголын нууц товчоо” номдоо Их хааны ихсийг шар нохой мэт гээн бичжээ. Ш.Чоймаа ардын багш та ёс мэдмээр юм. Хүн үндэстэн өнөөгийн монголчууд хэзээ ч аав ээжийгээ, өвөө эмээгээ нохойтой зүйрэлдэггүй. Ц.Дамдинсүрэнгийн “буянаар”, 73 жилийн турш дэлхийн олон үндэстний хүмүүсд Чингис хааны дээд нь шар нохой мэт хүнээс гаралтай гэх мэдээлэл түгжээ. Энэ бол муу ёр. Өнөө мануус их хааны дээдсийг шар нохойтой харьцуулахыг жирийн үйл шиг бодон ой санамжаа гээж байна.

СИЭ ТББ-аас гарах Алтан дэвтэр ном нь утга, агуулгын хувьд эдгээр хоёр нөхрийн хуулбараас өөр болно.

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...
Бичээч
2020-08-05 · 202.21.107.65
Гайхалтай сайхан болжээ. Тэнгэрээс өвгөд тадархаж буй зээ.
Иргэн
2020-08-05 · 66.181.189.9
Үнээр сонин тайлбар байна. Угаас "шар нохой мэт шазвалзаж, шарваганаж гарна" гэдэг үг их хачин. Нохой шазвалдах ч гэж юу юм. Хүн шазвалдана гэвэл их л ууртай байхыг хэлэх байх ...
танхай.
2020-08-05 · 103.229.123.197
Дамдинсүрэн гуайн хөрвүүлсэн Козины гэх бүтээлийн эх,мөн Козины олсон ханзаар бичигдсэн эх гэх сурвалжууд нь та бүхэнд байгаа юу?.
Зоригоо
2020-08-06 · 202.126.89.93
Талархан уншсаар байх болно. Эх сурвалж тайлах ямар чухал болохыг бид ойлгох болно. Та бүхний нөр их хөдөлмөрт амжилт хүсье!
Nyanya Rentsen
2020-11-06 · 139.5.218.185
Бидний монголчуудад социализмын үеэс тогтсон нийтлэг ойлголт бол монголын өндөрлөгт үүсэн байгуулагдсан Хүннү гүрний бүрдэлд монголчуудаас гадна түрэг зэрэг үндэстнүүд ордог байсан. Тэд Хүннү-гийн дараагийн зуунуудад өөрсдийн хаант төрийг байгуулж мандан буурч байхдаа өөрсдийн ул мөрийг үлдээгээд баруун тийээ салж явсан. Тэд тэр ул мөрөө үзэхийн тулд монголыг маань сонирхож байна гэж ойлгож ирсэн. Тийм ойлголтын үүднээс ч манай сайд Н. Алтанхуяг Д. Сарангэрэл нар ярьсан болохоос өөр санаа зорилго агуулаагүй байх гэж бодном. Харин тэд төрийн түшээгийн хувьд намба этик талдаа алдсан байж болно.
Mymborp
2022-05-15 · 46.161.11.6
Supnjf https://newfasttadalafil.com/ - buy cialis online usa Gdjxjo cialis hace dano Identifying Pills And Amoxicillin <a href=https://newfasttadalafil.com/>Cialis</a> Levitra Hoher Blutdruck Cdtwaj https://newfasttadalafil.com/ - buy cialis on line Hnlrap
avedgeJet
2023-01-14 · 37.139.53.30
Gestational diabetes calculator checks post prandial and fasting blood sugar level to tell if you have pregnancy diabetes <a href=https://bestcialis20mg.com/>buy cialis online</a> 5 Hatch et al