Хүн хэл ба Орчин цагын гэх зохиомол хэл
Цуврал 5
1753 0

Үйл дагуулах хугацаат төгс явц.

Хүн хэлний үйлийн явц, үйлийн цаг хоёрыг холин хутгаад Орчин цагын гэх зохиомол хэлийг Ш.Лувсанвандан найруулжээ. Энэхүү балмад үйлийг ул сууриар нь засахын тулд СИЭ-ий судлаачид VII-VIII хүн үсэгт хадан бичээс, XI Диван Лугат толь, XIII зууны Алтан дэвтэр, мөн зохиомол хэл үүсэхээс урьдах жилүүдийн бичгэн эх сурвалжаас Хүн хэлнийнхээ зүй тогтлыг судлан сэрээж, уг сэрээлтээ Ш.Лувсанвандангын орос ултай, зохиомол дүрэмтэй харьцуулан та бүхэндээ хүргэж байна.

Энэ удаагын сэдэв “Үйл дагуулах хугацаат төгс явц ” учир эхэлж уг явцтайгаа танилцацгаая.

+аад, +ээд, +оод, +өөд залгавартай үйл үгийг “үйл дагуулах хугацаат төгс явц” гэнэ. +аад, +ээд, +оод, +өөд залгавар нь үйл үндсийн хойноос “ирээд”, “яваад” гээн залгагдаж, этгээдээр үйл хийлгэх залгавартай үйлийн хойноос “ирүүлээд”, “явуулаад” ингэж залгагдаж, үйлд өртөх залгавартай үйлийн хойноос “заагдаад, тоогдоод” ингэж залгагдаж үйл дагуулах хугацаат төгс явц үүснэ.

Үйл дагуулах хугацаат төгс явц нь дорно умарын Эргүнэ аялгаар бичигдсэн “Алтан дэвтэр” түүхэн эх сурвалж номд “+ат”, “+эт” залгавраар галиглагджээ. Үтүгэн аялгаар Үйл дагуулах хугацаат төгс явцыг халх хүмүүс өнөө “+аад”, “+ээд”, “+оод”, “+өөд” гээн дуудан буй.

Тодорхойлолт: Үйл дагуулах хугацаат явц нь хугацаат төгс үйл бөгөөд арынхаа үйлийн учир шалтгаан нь болно. Үйл дагуулах хугацаат явц нь бусад явцын нэгэн адил цаг тээхгүй, үйлийн эзний бие, тоог даган үл хувирна.

Ингээд дээрх тодорхойлолт зөв болохыг уг тодорхойлолтод орших мөн чанаруудыг эх сурвалж дахь үгүүлбэр дээр шалган баталъя.

1. Хугацаат-мөн чанар.

эқэ ину ... үгүлэрүн: “Көүт мину қат болжуу. Кээкдэмүй. Би эндэ мавуй хүүнтүр дүбэжү эдоэ көүдийэн ниур кэр үжэкүй би” кээт гүййижү шикүй һойдур ширқужуу. (Алтан дэвтэр). “гээд” (кээт) үйл дагуулах хугацаат төгс явцын эхэнд “үгүүлэрүн” (үгүлэрүн) бодит хугацаат явцыг оруулан тус хугацаанд юу гээхийг (хэлэхийг) хашилт доторх “Көүт мину қат болжуу. Кээкдэмүй. Би эндэ мавуй хүүнтүр дүбэжү эдоэ көүдийэн ниур кэр үжэкүй би” үгүүлбэрээр илэрхийлжээ. Уг үгүүлбэрээр “гээд” (кээт) үйлийн явц нь хугацаа тээдэг нь нотлогдов. “Үйл дагуулах хугацаат төгс явц” тодорхойлолтод “хугацаат” гэх ухагдахуун орших учир нь иймээ.

2. Төгс - мөн чанар

Төгс мөн чанар нь уг үйл нь хийгдсэн, төгссөн үйл гэх ухагдахуун.

Жишээ:

Үсэн шилжилт: Қуримун һараны тарқаулун тэрэ кэлбүрэ көүнэжэ буқау татачу абжу һэки инү никэнтэ дэлэдүэт гүййижү...кэбтэпэ. (Алтан дэвтэр).

Бичиг шилжилт: Хуримын араныг тархуулун тэр хялбар хөвүнээс бугуй татаж, авч эки (толгой) нь нэгэнтэ дэлдээд гүйж... хэвтэв. (Алтан дэвтэр).

Үгийн тайлбар.

Дэлдээд – үйл дагуулах хугацаат төгс явц; дэлд үйл үг, үүндэс, Я.Цэвэлийн толь дэлдэх-цохих; +ээд үйл дагуулаах хугацаат төгс явц.

“…дэлдээд гүйж...” гэх хэсэгт дэлдэх үйл хийгдсэн учир төгс явц болно. “Үйл дагуулах хугацаат төгс явц” тодорхойлолтод “төгс” гэх ухагдахуун орших учир нь иймээ.

3. Үйл дагуулах – мөн чанар

Жишээ 1:

Бичиг шилжилт: Хуримын араныг таруулун тэр хялбар хөвүнээс бугуй татаж, авч эки (толгой) нь нэгэнтэ дэлдээд гүйж... хэвтэв. (Алтан дэвтэр).

“Дэлдээд” үйл хийгдсэн учир “гүйж” үйлийг хийжээ. “Дэлдээд” үйл нь арын “гүйж” үйлтэй үр дагаврын холбоотой. Тэр хялбар эрийг дэлдээгүй бол тэр гүйж үл чадна. “Гүйж” үйл нь түрүү “дэлдээд” үйлтэй учир шалтгааны холбоотой. Арын “гүйж” үйл нь түрүү “дэлдээд” үйл хийгдээгүй бол үл хийгдэнэ. “Дэлдээд” үйл нь хойноосоо “гүйж” үйлийг дагуулж байна.

Жишээ 2:

Үсэг шилжилт: Тэмүжин тэйин одуат шибээлэчү қорқолақсан қажардуриан күрчү, эбэсүнү алурқайбар Онан мүрэн өэтэ мөжикичү һөрөнэжэ Кимүрқа қороқан орожу, ирэн ажуу. (Алтан дэвтэр).

Бичиг шилжилт: Тэмүүжин тийн одоод шибээлж хорголагсан газар дуриан хүрч, өвсний алургайбаар Онан мөрөн өөд мөшгиж, өрнөөсөө Кимурга горихон орож, ирэн ажуу. (Алтан дэвтэр).

“...одоод...хүрч...ажуу.” гэх хэсэгт Тэмүүжин Наху баяныхаас “одоод” үйл хийгдсэн учир газар дээрээ нь “хүрч” үйл хийгджээ. “Одоод” үйл нь учир шалтгаанаар “хүрч” үйлтэй ингэж холбогджээ. “Одоод” үйл хийгдээгүй бол “хүрч” үйл хийгдэхгүй. “Одоод” үйл нь “хүрч” үйлийг араасаа дагуулж байна.

“Үйл дагуулах хугацаат төгс явц” тодорхойлолтод “үйл дагуулах” гэх ухагдахуун орших учир нь иймээ.

Ингээд яагаад уг явцыг Үйл дагуулах хугацаат төгс явц гээн нэрийдсэнийг та мэдэв.

Үйл дагуулах хугацаат төгс явц ба Их зохиолч Дашдоржийн Нацагдорж бүтээл.

Жишээ 1:

Хөөрхий таван хүүхэд, хүн бүр хэсэг цаасыг аваад, чив чимээгүй тонгойцгоож, жирс жирс зурмой. (Бид хэд 1930 он).

Аваад үйл дагуулах хугацаат явц нь арын зурмой (одоо цаг, үйлийн эзэн нь III бие, олон тоо) үйлийг дагуулж байна. Хэрэв “цаас аваад” үйл хийгдээгүй бол “зурмой” үйл хийгдэхгүй.

Жишээ 2:

Шөнө унтаад өглөө эртлэн босож үзвээс Байгаль нуурын хөвөөнд ирээд явмой. (Улаанбаатараас Берлин хүртэл 1926 он).

Шөнө “унтаад” хугацаат төгс явц нь эртлэн “босож” үргэлжлэх төгс явцыг дагуулна. Унтах үйл үгүй бол, босох үйл үгүй. Байгаль нуурын хөвөөнд “ирээд” үйл дагуулах хугацаат төгс явц нь явмой одоо цагын үйлийг дагуулж байна. Байгаль нуурын хөвөөнд “ирээд” үйл болоогүй бол Байгаль нуурын хөвөөнд “явмой” үйл үл болно.

Их зохиолж үргэлжлэх төгс явцыг хүн хэл дэх хэл зүйгээр нь зөв хэрэглэдэг ажээ.

Ингээд Орчин цагын гэх зохиомол хэл найруулагч Ш.Лувсанвандан (1910-1983) “Бүтээлийн чуулган” номынхоо II боть, “Нийлмэл үгүүлбэрийн тухай ерөнхий мэдэгдэхүүн” хэсэгт “Үүр цайж, нар гарав.”, “Бороо орж, ногоо ургав” гэх үгүүлбэрийг энгийн нийлмэл үгүүлбэр гээн тайлбарлажээ.

Энэ удаа дээрх хоёр үгүүлбэр хүн хэл дэх зүй тогтлоор аль үгүүлбэр нь зөв, аль үгүүлбэр нь буруу бичигдсэнийг нь та бүхэндээ тайлбарлъя. Үргэлжлэх төгс явцын тухай цуврал 3-аас уг үйл явцын мөн чанарыг, энэхүү цувралаас Үйл дагуулах хугацаат төгс явцын мөн чанарыг мэдэх тул та бүхэн дээрх хоёр үгүүлбэрийн тайлбарыг хялбар билрэх байхаа.

Эхэлж Үргэлжлэх төгс явцынхаа тодорхойлтыг эргэн харцгаая.

Үргэлжлэх төгс явц нь үргэлжлээд төгссөн үйл буюу үгүүлбэрт орох арынхаа үйлийн явц, цаг тээх үйл үгтэй учир шалтгаанаар холбогдохгүй, зөвхөн үйлийн дарааллаар холбогдно. Үргэлжлэх төгс явц бусад үйлийн явцын нэгэн адил цаг тээхгүй, үйлийн эзний тоо, биеийг даган үл хувирна.

“Үүр цайж, нар гарав” гэх үгүүлбэрт үйлийн дараалал явагдаж байна. Манай дээдсийн сэтгэлгээний дэгээр “Үүр цайх” үйл нь “нар гарах” үйлийн эхэнд болдог үйл. Энд үүр цайх үйл нь нар гарах үйлийн учир шалтгаан биш гэдгийг мэдэх тул “үүр цайж, нар гарав” гээн бичих нь зөв. Нэг үгээр үүр цайсны улмаас нар гараагүй гэдгийг бид ухаарах ёстой. Хүн хэлний зүй тогтлоор уг үгүүлбэр зөв бичигджээ.

“Бороо орж, ногоо ургав” гэх үгүүлбэрт “Бороо орж” үйл болсны улмаас “ногоо ургав” үйл болов. Бороо ороогүй бол ногоо ургахгүй гэх сэтгэлгээгээр “орох” үйл, “ургах” үйлийн хооронд учир шалтгааны холбоос байна. Орох үйл нь ургах үйлийг дагуулж байна. Энэ тохиолдолд “Бороо ороод ногоо ургав” гээн бичнэ. Үйл дагуулах хугацаат төгс явцын оронд үргэлжлэх төгс явцаар бичигдсэн “Бороо орж, ногоо ургав” гэх үгүүлбэр нь синтаксис алдаатай үгүүлбэр болно.

Мөн “Үүр цайгаад нар гарав” гээн үгүүлвээс утга зүйн алдаа үүснэ. Ш.Лувсанвандан Үргэлжлэх төгс явц, Үйл дагуулах хугацаат төгс явцын мөн чанарыг билэрсэнгүй нэгэн ажуу.

Ардын багш Ц.Өнөрбаян “Орчин цагийн монгол хэлний үг зүй” номдоо Зэрэгцүүлэн холбох гэх ангилалд Урьдчилан холбох –аад, -ээд, -оод, -өөд гэж бичжээ. Мөн түүний тодорхойлолт “Зэрэгцүүлэн холбох нөхцөлүүд нь зэрэгцсэн нийлмэл өгүүлбэрийг холбоно” болно.

Үг сонголт, утга зүйн олон алдаатай Ц.Өнөрбаяны дээрх тодорхойлолт дээр анхаарлаа төвлөрүүлцгээе.

Алдаа 1.

“Зэрэгцүүлэн холбох нөхцөлүүд нь зэрэгцсэн нийлмэл өгүүлбэрийг холбоно” гэх тодорхойлтонд зэрэгцүүлэн холбох биш давхацуулан холбох гэж үгүүлэх нь зөв. Үйл үг давхацаж, биет зүйлс зэрэгцэнэ. Алтан дэвтэрт “хүүдээн зэрэглэн суулгаж” гэж оржээ. Үүнийг Ц.Өнөрбаян анхаарах ёстой. Ц.Өнөбаян үгээ зөв сонгож эс чадав.

Алдаа 2.

Үйл дагуулах төгс явц нь арын үйл үгтэйгээ хэзээ ч давхацахгүй, Ц.Өнөрбаяныхаар “зэрэгцэхгүй”. “Бороо ороод ногоо ургав” гэх үгүүлбэрт “Бороо ороод” үйл төгсөж, уг төгссөн үйлийн үр дагавар нь “ногоо ургав” үйл болов. Ц.Өнөрбаян юуг зэрэгцүүлэн холбох гэж тодорхойлсноо тайлбарлах ёстой. Үйл дагуулах төгс явцын мөн чанарыг үл билрэх Ц.Өнөрбаян юу бичиж байгаагаа өөрөө ч ухаараагүй байна.

Алдаа 3.

“Урьдчилан холбох” гэх тодорхойлолт эх сурвалж судлаач биднийг алмайруулав. Урьдчилан гэх үгэнд үгийн задаргааг хийвээс уг үгний мөн чанар билрэгдэх ёстой. Урьдчилан хугацаат явц; урьд нэр үг, үндэс, Я.Цэвэлийн толь урьд-өнгөрсөн үе, тэргүүнд, эрт; +ч үйл үг үүсгэгч; +л этгээдээр үйл хийлгэгч; +н хугацаат явц.

“Урьдчилан холбох” гэх тодорхойлолтоос тухайн үйл болохоос урьд холбох үйл хийгдэх юм байна гэж хүн бүрт билрэгдэнэ.

“Бороо ороод ногоо оров” гэх үгүүлбэрт “бороо ороод” үйл нь “ногоо оров” үйлээс урьдчилан юуг юутай холбох вэ? Энэ асуултанд Ц.Өнөрбаян хариулах үүрэгтэй.

Ардын багш Ц.Өнөрбаяны мэдлэгийн түвшин эх сурвалж судлаач бидэнд үнэхээр гологдож байна. Ийм хүн, ийм мэдээллээр багшийн их сургуульд олон жил багшилж байна. Энэ хүний төгсгөсөн олон багш нарых нь мэдлэгийн түвшин, тэднийх нь шавь нарын хэл мэдлэгийн түвшин мануусын сэтгэл санааг үнэхээр хямрааж байна. Энэ тухай хожим үгүүлнэ.

Эх сурвалж судлал ба конспект ухах үйл.

СИЭ-ий судлаачид аливаа явцын мөн чанарыг судлан тогтоохын тулд Алтан дэвтэр түүхэн эх сурвалжаас тухайн үйл явц орох 12 үгүүлбэрийг сонгон авч, үгүүлбэр бүрээр судалгаа хийж, үгүүлбэр бүрээс гарах онцлог мөн чанарыг нь хоорондон нэгтгэж, тухайн үйл явцын тодорхойлолтыг гарган буй. Уг тодорхойлолт буюу мэдлэгээр дараагын зуу, хоёр зуу үгүүлбэрийг задлана. Хэрэв аль нэгэн үгүүлбэрийг уг тодорхойлтоор задлах үед асуудал гарваас бид анхны 12 үгүүлбэр дээрээ дахин ажиллаж алдаагаа олно. Алтан дэвтэрээс гарах мэдлэгээ VII-VIII зууны хүн үсэгт хадан бичээс дээр шалгана. Мөн ийм үйлийг эсэргээр нь хийнэ. Дээрх мэдлэгээ өнөөгийн халх болон бусад аялгатай тулгаж байгаа. Үүнийг эх сурвалж судлал гэнэ.

Ш.Лувсанвандан “Бүтээлийн чуулган” арван хоёр боть номдоо Я.Шмидт, О.Ковалевский, А.Бобровников, Г.И.Рамстедт, А.Д.Руднев, Б.Я.Владимирцов, Г.Д.Санжеев, Б.Х.Тодаев, Н.Н.Поппе гэх нөхдийн конспектийг хэрхэн ухсан тухайгаа бичив. Түүний дээрх гадаад нөхдийн конспектод Үргэлжлэх төгс явц, Үйл дагуулах хугацаат төгс явцын талаар эс бичигдсэн тул эдгээр хүн хэлний чухал ухагдахууны тэр өөрийн зохиомол хэлэндээ гээжээ.

Дараагын дугаарт Болж буй, болох явцын тухай үгүүлнэ.

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...