Монгол улсын дөрөвдүгээр ерөнхийлөгч Ц. Элбэгдоржид 2010-р онд "Монголын тулгар төрийн 2220 жилийн ойг тэмдэглэх тухай" 216-р зарлиг гаргаж Монгол улсын иргэдэд Хүннү гүрэн нь манай төрт ёсны эхлэл гэдгийг тунхагласанд СИЭ ТББ-ын судлаачид гүн талархаж байна.
Өнөөгийн Монголчууд өнөөгийн монгол нутгийн үндсэн оршин суугчид биш
Монгол улсын иргэд бид ᠌"БНМАУ-ын түүх" номоо 1955-р оноос 1986-р оны хооронд ЗХУ-ын ШУА-ын Түүхийн хүрээлэнгээр бичүүлэв. МУ-ын ШУА-ын Түүх Угсаатны хүрээлэнгийн хамт олон ЗХУ-аас бичиж өгсөн түүх бичвэрийг өнөө мөрдсөөр байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж (2009-2017) 2010-р онд "Монголын тулгар төрийн 2220 жилийн ойг тэмдэглэх тухай" алдарт 216-р зарлиг буулгаж уг зарлигийг Монголын ард түмэн мөрдсөөр өнөө 13 жил болвой. Харь улсаар түүхээ бичүүлсэн монголчууд бид Хүннү нь манай монголын тулгар төр гэдэгт өнөө огт эргэлзэхгүй, итгэл дүүрэн явна. Харин манай түүхийг бичиж өгсөн ЗХУ-ын ШУА-ийн албан ёсны залгамж болох ОХУ-ын ШУА-аас Нийгмийн ухаан, эрдэм шинжилгээний мэдээлэлийн хүрээлэнгийн захирал, ОХУ-ын ШУА-ийн профессор, түүхийн ухааны доктор Илья Владимирович Зайцев нь Хүннү Их монгол улс хоорондоо огт холбоогүй гэдгийг жирийн үзэгчдэд (мэргэжлийн бус хүмүүсд) энгийн үгээр (эх сурвалж дахь баримт бүрийг үл дурьдан, баримтийг өөрийн үгээр) базаж тайлбарлажээ. ОХУ-ын ШУА-ийн салбар хүрээлэнгийн захирал И.В.Зайцевын байр суурийг ОХУ-ын ШУА-ын байр суурь гэж ойлгох хэрэгтэй.
Анхаарах зүйл
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин энэ жил америкийн нэрт сэтгүүлч Такор Карлсонд өгсөн ярилцлагаа түүхийн сэдвээр эхлүүлэв. Тэр 30 орчим минут түүх үглэхдээ ОХУ-ын төрт ёс 862-р оноос эхэлсэн бөгөөд Запорожид Богдан Хмельницкий жанжин байх үе (1651-1657) хүртэл Украин гэх нэр түүхэн эх сурвалжид тэмдэглэгдсэнгүй, XX зууны сүүлд ЗСБНХУ задрах үед Украин гэх улс түүхэнд анх удаа байгуулагдсан гэж хэлжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины байр суурь нь ОХУ-ын ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн байр суурь мөнөөс мөн.
Хэрэв Монгол улсын нутаг дэвсгэрийн талаар Монгол улс Казахстан улстай, Монгол улс Турк улстай, Монгол улс ОХУ-тай, Монгол улс БНХАУ-тай маргаан үүссэх нөхцөлд манай улсын автономт эрхийг Хиагтын гэрээгээр баталгаажуулж өгсөн, цаашид тусгаар тогтнолыг маань сэрээж өгсөн тухайн үеийн Орос улсын залгамж болох ОХУ-ын өнөөгийн ерөнхийлөгч болон дараа дараагийн ерөнхийлөгчид ОХУ-ын ШУА-ийн байр суурийг өөрт хэрэгтэйгээр ашиглах боломж бүрдээд байна. ОХУ-ын төр өнөөгийн монголчууд Орхон, Туул, Сэлэнгэ, Хануй, Хүнүй голын сав тал нутгийг XIII зуунд булааж авсан хүмүүс, хүчтэй улс нь уг нутгийг булааж авдаг нутаг гэх баримтлалыг хэрэгтэй үедээ дэлгэх боломж бүрдүүлвэй.
Монгол улсын 4-р ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос 2010-р онд буулгасан "Монголын тулгар төрийн 2220 жилийн ойг тэмдэглэх тухай" 216-р зарлиг нь Монгол улсын нутаг дэвсгэртэй холбоотой улс хоорондын дунд үүсэж болох аливаа маргаанд ашиглах боломжгүй. Учир нь уг зарлиг Монгол улсын түүхчдээр огт хамгаалагдаагүй, үүнийг хамгаалах түүхчид Монгол улсад байсангүй, өнөө байхгүй байна. СИЭ ТББ 216-р зарлигийг хамгаалах үндсийг бүрдүүлэв. Энэ тухай хожим үглэх тул одоо И.В.Зайцав хэлсэн үгүүлбэр бүрийн цаана ямар эх сурвалж байгааг та бүхэндээ тайлбарлан хүргэе.
И.В.Зайцев: “Өнөөгийн Монгол гээн мануусын нэрлэдэг нутаг дэвсгэрийн автохтон буюу үндсэн оршин суугч нь орчин үеийн Монголчууд биш гэдгийг хэлье. Анх энэ овогууд Амар мөрний савд аж төрж байв. Мөн тэд нүүдэлчин биш байсан нь их чухал. Мал тэжээдэг, тариалан эрхэлдэг, гахай нохой тэндээ тэжээж байжээ. Үр тарьж байв᠌".
СИЭ ТББ-аас тайлбар 1: VI зуунд бичигдсэн Вэй улсын бичигт: “Ши вэй улус Ужи-гийн хойгуур мянган ли-д бий. Лио-д очиход 6000 ли байна. Кидан улс ороод ахиад хойшоо арван өдөр яваад Чуо шүй голд хүрнэ. [цааш олон хоног явсаар]...Жи сү (Зея гол буюу умараас Амар мөрөн рүү цутгана) гол хэмээн нэрлэнэ. Улсын газар нь нойтон. Хэл нь Ки мо ши, Кидан, Дуй мо луй улстай адил. Амуй (шар будаа) элбэг. Зөвхөн гахай загасаар хооллоно.Үхэр адуу тэжээнэ. Хонь байхгүй. Зун болбоос хотонд сууна. Өвөл болбоос ус өвс дагана. Булганы арьс элбэгтэй. Эрс нь гэзгээ бооно.
СИЭ ТББ-аас тайлбар 2: Х зуунд бичигдсэн Хуучин Тан төрийн бичигт “Ши вэй хэмээгч Киданы өөр удам ажээ. Тэдний улс нь нийслэл хотоос зүүн Хойш долоон мянган ли-д байдаг. Зүүншээ Хэ ш үй голын Мо хэ, барууншаа Түрэг хүрнэ. Өмнөшөө Кидантай залгалдан Хойшоо үй хайд хүрнэ. Тэдний улсад эзэн гэж үгүй. Их ахлагч гээд арван долоон хүн бий. Бүгдийг нь Мо хэ фу хэмээн нэрлэнэ. Үе уламжилж захирна. Түрэгт харьялагдана. Тэдний хүн ард цэрэг дайчдад алба татвар байхгүй. Мод хусаж анжис болгоно. Төмөр хошуу тавихгүй, хүн чирээд тариална. Чадахгүй болбоос үхэр хэрэглэнэ. Зундаа будан, бороо ихтэй. Өвөл нь цаc шуурга ихтэй. Нохой гахай элбэг тэжээнэ. Хашаалж тэжээж алж иднэ”.
И.В.Зайцев Вэй улсын бичиг дэх баримтыг, Хуучин Тан улсын бичиг дэх баримтыг өөрийн үгээр хэлжээ. “Мөн тэд нүүдэлчин биш байсан нь их чухал” гэдэг нь тэд бэлчээрийн мал аж ахуйтан биш гэх утга болно. Тэр нутагт өвөлдөө өдөр бүр зудтай тул тариалсан амуйгаар гахай тэжээж, амуйн зутангаар нохой тэжээдэг ажээ. Цөөн үхэр, адуугаа өвөлдөө мөн амуйгаар буюу шар будаагаар тэжээдэг ажээ.
И.В.Зайцев: ᠌"Дараа нь уг бүсэд [өнөөгийн Монгол газар] нэлээн удаан хугацааны турш олон ард түмний хөдөлгөөн хийгдэсний үр дүнд, ялангуяа хэдэн төр цохигдосны, тэр дундаа Уйгур ил (каганат) цохигдосноос хойш тэд баруун өмнөшөө очин [Эргүнэ гүнээс өнөөгийн Монгол газар руу] хэд хэдэн түрг улс байгуулсан түргийн нутаг дэвсгэрийг эзлэв᠌".
СИЭ ТББ-аас тайлбар 3: Хамаг монголууд Хэрэйд, Найман, Мэргэд, Ойрдын нутгийг XIII зуунд эзэлсэн нь баримт. Хэрэйд, Найман, Мэргэд нь Орхон, Туул, Сэлэнгэ, Хануй, Хүнүй голын үндсэн иргэд бөгөөд тэд халх түмний дээдэс, хүннүгийн хойчис бөгөөд хүннүгийн хойчис Түрэг төрийн хүн амын үнэмлэхүй олонх ажээ. Уйгур төр нь Хүннүгийн хойчсийн төр учир Хэрэйд, Найман, Мэргэд нь уйгурын шууд хойчис ажээ. Яг энэ хэсэгт И.В.Зайцев Хүннүгийн хойчис Хэрэйд, Найман, Мэргэдийг, өөлдийн дээдэс Ойрдыг тюрки гэж тодорхойлжээ. Энэ хэсэгт И.В.Зайцевын хэлснийг СИЭ ТББ-ын судлаачид эх сурвалж дахь баримтаар няцааж чадна. Тэр халх түмний гарал үүслийг хамаг монголын гарал үүсэлтэй хольсноос халх түмнийг Чингис хаантай хамт Өтүгүн нутагт ирсэн гэж ойлгож байна. Ийм биш гэдгийг СИЭ ТББ-ын судлаачид баталж чадна.
И.В.Зайцев: “Тал нутагт ирсээр нүүдэлчин болж адуу, ямаа, бага хэмжээгээр тэмээ, их хэмжээгээр хонь үржүүлж эхлэв. Энд түргийн ул мөр харагдаж байна. Юу гэвэл өнөөгийн монголчуудад хамаарах бүх толь, үгс, тэр дундаа мал ахуйн салбарын үгс монгол гарал үүсэлтэй биш, туркийх. Энэ юуг хэлж байна гэхээр орчин цагийн Монгол нутаг дэвсгэрт зүүн хойноос ирсэн суурин монголуудад (түрэг хэл) өвлөгдөн үлдэжээ. Өнөөгийн монгол яг монгол биш (өөр болсон монгол гэсэн санаа). Мөн өнөөгийн татар яг татар биш бараг ижил мөрний булгар болно”.
СИЭ ТББ-аас тайлбар 4: И.В.Зайцев “Тал нутагт ирсээр нүүдэлчин болж адуу, ямаа, бага хэмжээгээр тэмээ, их хэмжээгээр хонь үржүүлж эхлэв” гэх хэсэгт XII зуунд И Лүн Ли-гийн бичсэн “Кидан улсын түүх” ном дахь баримтаар зарим залруулга хийгдэнэ. Энэ тухай энэ удаа биш дараа бичье.
СИЭ ТББ-аас тайлбар 5: И.В.Зайцев “Энд түргийн ул мөр харагдаж байна. Юу гэвэл өнөөгийн монголчуудад хамаарах бүх толь, үгс, тэр дундаа мал ахуйн салбарын үгс монгол гарал үүсэлтэй биш, тюркийх” гэх хэсэгт VIII зууны Түрэг, Уйгур төрийнхөө хадан бичээсийг судалж тайлаад халх түмний хэл зүйгээр бичигдсэн болохыг нотолсон СИЭ ТББ-ын судлаачид бид И.В.Зайцев болон бусад олон улсын судлаачдад эх сурвалжийн хэлээр маш сайн тайлбарлаж чадна. Хамаг монголууд халх түмний дээдэс неосториан шашинт уйгуруудын (хэрэйд, найман ард түмний) үсэг бичгийг, уйгур хэлийг эрдэм мэдлэгийнхээ дээдэд залжээ. Түүхийнхээ ноён нурууг зөв зам руу засан оруулахын тулд Монгол Улсын төрөөс СИЭ ТББ-ын судлаачдыг дэмжиж, олон улсын судлаачдыг цуглуулж, эрдэм шинжилгээний цуврал хурал хийх ёстой.
СИЭ ТББ-аас тайлбар 6: И.В.Зайцев “Өнөөгийн монгол яг монгол биш” гэх хэсэгт өнөөгийн монгол нь XIII зууны монгол биш гэх тайлбар бөгөөд энэ нь үнэн. И.В.Зайцев Монгол улсын хүн амын 83.8 хувийг эзлэх халх түмнийг яг монгол биш гэдгийг мэдэж байна. ОХУ-ын ШУА-ийн Түүхийн хүрээлэн халх түмнийг яг монгол биш гэдгийг мэдэж байна. Харин тэд халх түмнийг хүннүгийн хойчис гэдгийг огт зүүдлээгүй өнөөг хүрвэй. Орхон, Туул, Сэлэнгэ, Хүнүй, Хануй нутгаас хаашаа ч яваагүй, хаанаас ч ирээгүй ард түмэн нь хамаг монголууд биш халх түмэн гэдгийг СИЭ ТББ-аас эх сурвалжаар тунхаглаж байна.
Эх түүхээ эх сурвалж дахь баримтаар тайлбарлах ёстой бид
Монгол улсын хүн амын 83.8 хувийг буюу үнэмлэхүй дийлэнх олонх халх түмэн түүхээ орос хүнээр бичүүлсний горыг өнөө бид амсаж байна. Халх түмний түүхийн ноён нуруу тэнийж зөв голдиролдоо орохоор Монгол улсын түүх, газар усны дархлаа сэрнэ.
1955-р оноос хойш орос эрдэмтдийн бичиж өгсөн суурь судалгаан дээр өсөж, орос түүхчдийн “хүлэмжинд” бойжсон манай үе үеийн түүхчид түүхийнхээ хүлэмжээс гарч чадахгүй өнөөг хүрвэй. Гадаад оронд өөрийнхөө түүхээр зэрэг дэв хамгаалдаг ёс ОХУ, БНХАУ гэх мэт суурь судалгаатай улс оронд үгүй. Гадаад оронд өөрийнхөө хэл зүйгээр зэрэг дэв хамгаалдаг ёс үндэсний суурь судалгаатай улс оронд мөн үгүй. Манай түүхчдийн багш нар нь харь улсын эрдэмтэд болсоор байна. Энэ нь үндэстний аюулгүй байдалд нэн хортой гэдгийг халх түмэн ухаарах ёстой.
СИЭ ТББ-ын судлаачид түүх, хэлний салбарт суурь судалгаа хийж шинэ мэдлэг үйлдвэрлэсээр байна. ОХУ-ын ШУА-иас “БНМАУ-ын түүх” номыг 1955-р онд бичиж өгсөн академич Греков, 1966-р онд бичиж өгсөн академич Жуков, 1984-р онд бичиж өгсөн академич Окладников болон И.В. Зайцев гэх мэт орос судлаачдын судалсан халх түмний түүхтэй холбоотой эх сурвалж дахь баримт бүрийг СИЭ ТББ-ын судлаачид бид орос, англи хэл дээр тэдэнтэй адил судлав.
Мөн ханз үсгээс халх хэл рүү “Түүхэн тэмдэглэл” ном дахь Хүннүгийн шастир, “Хан улсын бичиг” дэх Хүннүгийн шастир, “Хожуу Хан Улсын бичиг” дэх Баруун орны шастир, Ухань Сяньбигийн шастир, Өмнөд Хүннүгийн шастир, “Гурван улсын ойллого᠌" ном дахь Уван, Сяньби, зүүн И-ийн шастир, “Умард төрийн түүх” ном дахь Түрэг Тэ Лэ шастир, “Хуучин Тан улсын бичиг” Бэй ди шастир, Дээд Түрэг шастир, Доод Түрэг шастир, Уйгур шастир, Баруун Рун шастирийг амжилттай хөрвүүлвэй.
Монгол улсын судлаачид орос эрдэмтдийн бичсэн судалгааг дагадаг бол СИЭ ТББ-ын судлаачид тэдний судалгаандаа хэрэглэсэн эх сурвалж бүрт орших баримтийг судалсаар өнөөг хүрвэй. Тийм учир Орос эрдэмтэд юу бичиж буйг биш ямар эх сурвалжийг хэрхэн зөв, хэрхэн дутуу тайлбарласныг бид хэлж чаддаг түвшинд хүрсим.
Монгол улсын дөрөвдүгээр ерөнхийлөгч Ц. Элбэгдоржид 2010-р онд "Монголын тулгар төрийн 2220 жилийн ойг тэмдэглэх тухай" 216-р зарлиг гаргаж Монгол улсын иргэдэд Хүннү гүрэн нь манай төрт ёсны эхлэл гэдгийг тунхагласанд СИЭ ТББ-ын судлаачид гүн талархаж байна.
Одоо зөв үг хэрэглэж, түүхээ зөвөөр сэрээх цаг ирэв. Монгол улсын дөрөвдүгээр ерөнхийлөгчийн "Монголын тулгар төрийн 2220 жилийн ойг тэмдэглэх тухай" зарлигийг орос хэлнээ хөрвүүлвээс Указ президента Монголии “О праздновании 2220 летия зарождения Монгольской государственности” гэж бууна. Орос, Хятад, Турк, Америк, Казахстан болон бусад улс орны эх сурвалж судлаачид XIII зуунд анх төр улсаа байгуулсан монголууд, Вэй улсын үе буюу IV-V зууны үед Зея голын савд амуй (шар будаа) тарьж, гахай загасаар хооллож байсан монголууд Өтүгүн нутагт төрөө НОТ-оос урьдах III зуунд төрт ёсоо эхлүүлсэн Хүннүтэй хэрхэн холбогдохыг тэд ойлгохгүй.
Мөн Түрэг төрийн үед буюу VII-VIII зуунд Түрэг төрийн хур байсан, төмөр хошуугүй анжисаар газар хагалж, амуй тарьж, нохой гахай тэжээж иддэг аж ахуйтай монголуудын дээдэс Шивэй нэр хэрхэн Хүннү төртөй холбогдох болохыг тайлбарлах монгол судлаач ганц ч үгүй. Мөн гадаадын судлаачид үүнийг огт ойлгохгүй.
Монгол нэрийг XIII зуунаас урьдах төрт улсуудад хэрэглэж болохгүй.
Монгол улсын 3.5 сая иргэд өөрсдийгөө хөөргөөд, зөвхөн өөрсдийнхөө оюун санаанд Тулгар төр байгуулагдсаны 2233 жил, Их Монгол улс байгуулагдсаны 818 жилийг тэмдгэлэв. Зөв нь Халх түмний Тулгар төр байгуулагдсаны 2233 жил, халх түмний Их Монгол улс байгуулагдсаны 818 жил гэж нэрлэвээс түүхэн эх сурвалжтай нийцэж, олон улсын судлаачдад хүлээн зөвшөөрөгдөнө. Зөв сэтгэж, зөв үгээр үндэстнийнхээ эрх ашгийг илэрхийлэх цаг ирвэй.
Манайх шиг жижиг улсаас гаргаж буй түүхэн баримттай нийцэхгүй Монголын тулгар төр 2220 жил гэх тунхаг нь бусад улстай гарч болзошгүй газар усны аливаа маргаанд хэрэг болохгүйн ойлгомжтой. СИЭ ТББ-ын судлаачид Халх түмний түүхийг Хамаг монголоос салгаж чадсан учир, зөвхөн халх түмний дээдсээр дамжиж Тулгар төрийн 2233 жилийн баяр гэж бид хэлэх бүрэн эрхтэй болж байна. Хүннүгийн шууд хойчис халх түмний түүх манай XIII зууны Их хаан Чингис хааны намтарт огт багтахгүй байна. Халх түмэн Чингис хаан шиг өөр 5 их хаантай ард түмэн байна.
Дэлхийн даяр түүх судлаачид эх сурвалж судалж, эх сурвалж дахь баримтаар бичиж, үглэж байна. Монголчууд бид тэдэнтэй эх сурвалжийн хэлээр харилцаж, төрт ёс, түүх соёл, нутаг усныхаа халдашгүй байдлыг бүрдүүлж, дархлаагаа сэрээх цаг ирвэй.