Алтан дэвтэр 9 - Бодончар
Урагаа үл тоон
2731 4

СИЭ ТББ-ын “Алтан дэвтэр” түүхэн эх сурвалжаа сэрээх үйл эд явж буй. Энэ удаа Хүн хэлний өгүүлбэр зүй, өгүүлбэрийн бүтэц ямар чухал болохыг та бүхэндээ тайлбарлахыг хичээе. Аливаа үндэстэний эх хэл нь утга тээх үгс, мөн уг үгсээр утга санаа илэрийлэх өгүүлбэр зүйн нягт бүтцээс бүрдэнэ. Хүн үндэстэн 4000 жилийн турш дорнын Шар тэнгисээс өрнийн Каспийн тэнгис, Бай голын умраас Шар мөрний өмнөх орон зайд олон аялгат ижил хэлтэй байжээ. Ц.Дамдинсүрэн Ленинград хотын Дорно дахины их сургуулийг 5 жил суран 30 наснаа дүүргэжээ. Тэр хүн 40 хүрээгүй, гэнэн байх үедээ Хүн үндэстэн монголчууд зөвлөлт хүн шиг сэтгэж, орос өгүүлбэрийн бүтцээр өгүүлэх ёстой гээн манай өгүүлбэрийн нягт бүтцийг орос дүрмээр санаачлан эвдэлжээ. Энэ үеэс хамгийн хүчтэй, хамгийн даацтай хүн хэлний зүй тогтол гэмтэв.

СИЭ ТББ-ын судлаачид Алтан дэвтэр түүхэн эх сурвалжаа сэрээхийн хамтаар эх хэлнийхээ зүй тогтлыг сэрээн хойч үедээ хүчтэй, даацтай хэлээ өвлүүлэхийг зорьж буй.

Ингээд өгүүлбэрийн бүтэц ямар чухал болохыг танд мэдрүүлэхийн тулд энэ удаа юуны учир урагаа үл тоон, Бодончарт хувь эс өгөв гэх тухай өгүүлье.

“Сокровенное сказание” дэх 23.2-р өгүүлбэр:

Латын галиг:

Bodončara mungqaγ butau buyu keen uruγa ülü toan qubi ese ögbe.

Эдүгээ бичвэр:

“Бодончараа мунгкаг бутау буй” гээн уругаа үл тоон хувь эс өгөв.

Ингээд үг тайлбарлая.

  1. Мунгкаг үйл тодотгол, хадан бичээст 𐰉‏𐰆‏𐰭‏‏-бунг сорилт, гай гэх утгаар оржээ. Б М заримлах тул бунг-мунг нэг үг болно, ДЛ 6320-т “мунг-сорилт, зовлон, гай гэх утгаар оров”. ДЛ 6495-т мунглуг-амьдралын сориж буй хүн гэж оров. ДЛ 6509 мунгук-бэрхшээл сорих, дарамтанд орох гэх утгаар оров. Өнөө зовлон гэдэг үг болно.
  2. Бутау үйл үг, болон дуусах төгс ирэх цаг; бут, бүт үйл үг, үндэс, ДЛ 4306-д “бут-нотлох, түүний өр нотлогдов гэж оржээ”, ДЛ 3363-т бутур-нотлох, батлах гэх утгаар оржээ;+ау төгс ирэх цаг.
  3. Буй хугацаа тодотгол, бу + үе хоёр үгний ижгүр; хадан бичээст 𐰉‏𐰆-бу-энэ, ДЛ 5645-д бу-бу энэ гэх утга заажээ; үе-үй нэг бөгөөд Й Д заримлана. Үд нь хүн хэлэнд цагийг заана, хадан бичээст 𐰈‏𐰓 –үд, ДЛ 84-д уд-үд; буй нь бу+үе, энэ үе гэх утга болно
  4. Уруг нь нэр үг, нэг эхийн уураг идсэн, дундын өмчтэн хүмүүс; ураг угын дуудлага, өрх үзийн дуудлага, хадан бичээст 𐰆‏𐰺‏𐰍-ураг гэж оржээ. Эх бичлэг нь “уруга” биш “ураг” болно. ДЛ 764-д урагут- эм (эм нь насанд хүрсэн нэгэн) гэж заажээ.
  5. Тоан давтан одоо цаг; тоо-тоох үйл үг, үндэс; +н давтан одоо цаг үүсгэгч.

Өгүүлбэрийг тайлбарлая.

“Бодончараа мунгкак бутау буй” гээн урагаа үл тоон хувь эс өгөв.

“Бодончараа мунгкак /бэрхшээл сорих/” энэ тохиолдолд мунгкак нь Бодончарын үйл тодотгол болно. Хүн хэлэнд тодотгол нь “охин сайн” гэх мэтээр өгүүлэгдэхүүнийхээ араас орно. Тэгэхээр мунгкакыг /бэрхшээл сорихыг/ биш Бодончараа бутай /шалгая/ буй /энэ үе/” гэх утга тээнэ.

Урагаа үл тоон гэдэг нь Алан гоа эхийн гагц хээлээс төрсөн, гагц эхийн уураг идэж өссөн ахан дүүс тавын дөрөв нь Бодончар урагаа үл тоон түүнд хувь эс өгжээ.

Одоо уг өгүүлбэрийг 1240 оноос урьдах дээдсийнхээ ухаанаар билэрцгээе.

“Урагаа үл тоон” нь давтан одоо цаг тул “Бодончараа шалгая үед” л хүчинтэй. Шалгалт сорилтын дараа хүчингүй гэх утга тээнэ. Ингээд бид Бодончарт яагаад түр хугацаанд хувь эс өгөв гэдгийг билэрэв.

Ингээд алдарт С.А.Козины алдааг харцгаая: “...а Бодончару совсем не дали его доли, считая его глупым и неотесанным и не признавая даже за родственника”. Толмчлол нь: “Бодончарыг төрөлөө гээн үл хүлээн зөвшөөрөн, тэнэг төлөвшөөгүй гээн түүнд хувь эс өгөв”.

Ц.Дамдинсүрэн:

“... дүү Бодончар мунхагийг бядуу гэж урагт үл тооцож хувь эс өгөв”.

Ш.Чоймаа:

“Бодончараа (Бодончарт), мунхаг бядуу буюу хэмээн урагаа үл тоон хувь эс өгөв.

Урагаа үл тоон-ураг төрөлд эс тооцон гэж Ш.Чоймаа тайлбарлажээ.

Ш.Чоймаа аа! “Урагаа үл тоон” гэх захын малчны билэрэх бичвэрийг яаж Монгол улсын ардын багш “ураг төрөлд эс тооцон” гэж ухаж байна вэ?

Ш.Чоймаа аа! Тооцоо гэх үгийг өглөг авлаг гэх ухагдахуун дээр хэрэглэгдэнэ. Тоох, үл тоох гэх ухагдахуун нь тооцоотой үл хамаатай.

Ш.Чоймаа аа! Эх сурвалжид мунхаг, бядуу гэх үгс үгүй. Хэдий болтол аль хэдийнээ ертөнцийн мөнх бусыг үзсэн С.А.Козины бүтээлийг Монгол улсын ардын багш та намуухан хуулах вэ?

Ш.Чоймаа аа! Алан гоа эхийн “Таван мөсөд” сургаал хайчив?

Ш.Чоймаа таны бичвэрээр ахан дүүс “Таван мөсөд” сургаалаа үл тоон нэгийгээ хасжээ. Харин эх сурвалжаар нэгийгээ улам хүчтэй болгох зорилгоор түр одуулжээ.

Ингээд дээрх өгүүлбэрийн бүтцийг орчин цагт шилжүүлье.

“Бодончар шалгалт шүүлгэндээ бэлдэх ёстой” гээн дүүгээ үл тоон [ах нь] машин эс өгөв.

Ц.Дамдинсүрэн манай хэлэнд аймшигт туршилт хийн, хүн хэлний өгүүлбэрийн нягт бүтцийг эвдэн, орос дүрэм оруулан орчин цагийн зохиомол монгол хэлийг гаргав. Үр дүнд нь зохиомол хэлний ардын багш Ш.Чоймаа “урагаа үл тоон” гэх энгийн ухагдахууныг “ураг төрөлд эс тооцон” гээн “бичний түвшинд” сэтгэж, хүн хэлийг минь “намгийн түвшинд” унагав. Харамсалтайн ийм жишээ далай шиг арвин байна. Зохиомол хэл хөгжинэ гэж үгүй, зохиомол хэл нам гацжээ. Монгол хүний билгэ оюун санаа хэлээ дагаад өрсөлдөх чадвар үгүй болон гацжээ. СИЭ ТББ-ын эрхэм зорилго - хүчтэй, даацтай хүн хэлээ сэрээн хойч үедээ өвлүүлэх.

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...
Билирэгч
2020-08-09 · 66.181.161.120
Сорилтонд байгаа бол Бодончар манийг үл тооно гэж юунаа гомдоллов?
Өлзий
2021-08-15 · 202.9.46.34
Бодончараа мунхаг бядуу буюу хэмээн урагаа үл тоон хувь эс өгөв.
emparve
2022-04-10 · 46.161.11.6
https://bestadalafil.com/ - Cialis Turlfs <a href="https://bestadalafil.com/">buy cialis 5mg</a> Yeumfi https://bestadalafil.com/ - Cialis Jrypzi Levaquin Internet
laurarp
2023-11-19 · 37.139.53.17
After its removal, fertility should return within one month s time <a href=https://prilig.top>priligy over the counter usa</a>