МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО /ТАЙЛБАР/
Хэл, түүх археологи өгүүлсэн нийтлэл №16
3699 7

Эх хэлээр бичигдсэн хадны бичээс, араб хэлээр бичигдсэн манай дэлгэр толь Диваан Лугат болон ханзаар галигласан Монголын нууц товчоог манай хэлний мөн чанар болох угын, үзийн хос суваг, зүй тогтлуудыг баримталж бүтээжээ. Өдгөө өгүүлбэрийн бүтцийг эвдэж өнөөгийн импортын дүрмээр тайлбарлах нь буруу буюу санаатайгаар ой санамж тасалж буй үйл. Мэдэхгүй үгийн утгыг тааж тайлбарлах нь мануус эх сурвалжийн хомсдолд орсных болно. Нууц Товчоог бүтэн судалсан гэж хэлэх эрт байгаа боловч эх бичиг, эх толио сэргээсэн мануус эх сурвалжийг эх сурвалжаар тайлж байна.

Тайлбарлах үгс: атусун, идэ’эбэн, кубиалтурун.

Монголын нууц товчоо 23-р хэсэг (МНТ-23, цаашид ингэж тэмдэглэнэ). “... аканар дүйнэр табу’ула атусун итэ’эбэн кубиалтурун, Бэлкүнүтэй, Бүкүнүтэй, Буку- катаки, Букуту- салжи түрэүлэ абалцаба. Атусун гэдэг нь өнөөгийн мал гэсэн утга болно. МНТ-нд хонио адуулж, адуугаа адуулж гэж бичигдсэн. Билгэ хааны бичээсэнд 𐰃‏𐱅‏𐰈‏𐰋‏𐰃‏𐰼‏𐰢‏𐰾‏ ату бармс буюу малаа барьсан гэдэг нь илийнхээ /гүрнийхээ/ малын тоо толгойг авсан гэсэн төрийн хэллэг болно. Атус олон тоо атусаан буюу атусун гэж хамаатуулж байна. Итэ’эбэн гэдэг нь итэ’э биеэн гэж изээр салгана. Билгэ хааны бичээсэнд 𐰓‏𐰏‏𐰈‏ (эдэгү) буюу эд гоо–сайн эд гэсэн утга. Бэн гэдэг нь ганц тоо, биет нь олон тооны утга болно. Өдгөө мануус ганц тоогоор бие зүйл олон тоогоор бие зүйлс гэх нь зөв болно. Кубиалт+урун, хуваалт, хуваалц нэг утга буюу Т болон Ц зармин. Хуваалцана гэхээр монголчууд одоо-ирээдүй цаг гэж мэднэ. Хуваалцурун гээхээр одоо үргэлжилсэн цагийг илэрхийлэх буюу хуваалцаж байх хугацаанд юу болсныг араас нь залгаж бичжээ. Тэгэхээр “… ах нар дүү нэр тавуулаа атуусаан эд биен хуваалтурун: Бэлгүнүдэй, Бүкүнүдэй, Буку-хатаки, Букуту-салжи дөрвүүлээ авалцваа”.

Тайлбарлах үгс: урука, бутау Ботончара мунгкак бута’у буй гэ’эн урука үлү то’ан куби эсэ өгбө

Я.Цэвэлийн толиор “ураг-худ, худгуйн хамаатан; ураг төрөл, ураг садан гэх мэт...”. Я.Цэвэлд эх бичиг, эх хэлний мэдлэг бага байсан тул онож тайлбарласангүй. “Энэ нөхцөлд энэ үгийг хэрэглэнэ” гэж тайлбарласан толь болжээ. Хадны бичээсэнд урука гэдэг үг 𐰆‏𐰺‏𐰍‏ (урук) гэж сийлэгджээ. Хос сувгын Хүннү-Монгол хэлээр угаар дуудахад урука (засаагүй кирилээр ураг), үзээр дуудахад үрүг буюу (засаагүй кирилээр өрх) болно. Зөв бичлэг нь урук болно. Өдгөө өрхийн эмч, өрх бүл гэдэг нь ургийн эмч ураг бүл болно. Өнөөгийн гэр бүл гэдэг нь ураг, өрх гэсэн утга болно. Кирил үсгийг монгол хэлэнд тохируулан засаагүйгээс болж гэрийн өрх, бүлийн өрх адил бичигдэж байна. Гэрийн өрх гэдэг нь Диван Лугатаар (цаашид ДЛ ингэж тэмдэглэнэ) “урих буюу уяа олс гэсэн утгатай”. Мануус өрхөө (олсоо) тат гэж өгүүлдэг болохоос тооноо хуч нээ гэж үл өгүүлнэ. бута’у (ханзаар тэмдэгдсэн монгол үгний үндэс харагдахгүй, дуудлага гээгддэг. Өгүүлбэрийн бүтцээс дүгнэхэд бяцхан, жижиг гэсэн утга таарч байна) ДЛ-д “бутук буту’у тэмээний ботго” болно. Махмуд ботго гэж охиныг нь хэлнэ гэжээ (энэ бол алдаа).

Тэгэхээр “Ботончара Мунхаг ботго (өчөгхөн) буй гээн урук үл тоон хувь эс өгөв”. Өдгөө монголчууд өрх (ураг) таслана гэдэг нь адуу мал эд агуурсаасаа тасалж хүү охиндоо өгөхийг хэлнэ. Алангоо эхээс өнөөг хүртэл ёс заншил хэвээрэй байна. Өдгөө монголчууд ургын баяр гэдэг нэрийн доор овгийн баяраа хийгээд байна.

Тайлбарлах үгс эсэ, то’агтожу

МНТ-24 Ботончар урука эсэ то’агтожу. Хадны бичээс: Иллгг 𐰃‏𐰠‏𐰠‏𐰏‏𐰏‏, Ил (Гүрэн), лэг, лагийг – өнөөгийн импортын дүрэмчид үйлээс нэр үг үүсгэх дагавар гээн яаж зөв бичихийг мануусд заадаг. Ц.Дамдинсүрэнгийн засаагүй импортолсон үсгээр монгол хэлийг зөв бичих боломжгүй, зөвхөн эвдэж бичнэ. Нэр үгний ард лэг лаг үг бүтээвэр гүрхэд бая + лаг буюу бая байгаа, хаан+лаг буюу хаан байгаа, ил+лэг буюу ил байгаа гэсэн утгаар өвөг дээдэс хэрэглэж байжээ. Өнөөдөр “бая байгаа” гэсэн утгыг илэрхийлсэн баялаг гэж үг байсаар байхад дээр нь “шарилж” нэмэн баялагтай гэсэн үг бүтээгээд байна. Иллэгийг гэдэг нь ил байгааг болно.

Илэсортмс 𐰃‏𐰠‏𐰾‏𐰼‏𐱅‏𐰢‏𐰾 ил -гүрэн эс ор гэдэг оргүй болгоно гэсэн утга, эс орт гэхээр үйлт хэлбэр буюу гуравдахь этгээдээр үйлдүүлэхийг заана, мс (өнгөрсөн цагийн-сэн болно. Өдгөө мануус тоомшгүй, хармас гэж хэрэглэсээр байна).

𐰴‏𐰍‏𐰣‏𐰞‏𐰍‏𐰍‏ хаанлагыг 𐰴‏𐰍‏𐰣‏𐰽‏𐰺‏𐱃‏𐰢‏𐰾‏ хаан ас (ас буюу эс нь хос суваг, дугаар дүгээртэй адил.) арт мс. Өдгөө бид эсэр-гүйцэх, сөр-өх, өсөр-хөх гэдэг нь эс байлгах буюу огт байхгүй болгоно гэсэн утга. Өдгөө түрк казак хэлэнд эс гэдэг үг байхгүй. Өнөөгийн Түрк хэлний хүннү талын эхэнд уг үг байсан ба Перс Араб хэлтэй нийлснээр алга болов.

Өнөөгийн түрк хэл - шинэ хэл, түркүүд шинэ үндэстэн бөгөөд VII- зуунд Билгэ хаан хадны бичээсээ урлах үед тэд бий болоогүй байв. Билгэ хаанаас хойш он тоо хоёр зуунаар ахиж байж, Кыныкийн хойчис буюу угш нар Перс орсноор өнөөгийн түрк үндэстэн бий болох процесс (явц) эхлэв. Хадны бичээс МНТ нэг хэлээр бичигдсэн болно. То’агт буюу жиргэвч г-г авахад тоот гэсэн үйл үг болно. ДЛ-т “тоот” – “авах” гэсэн утга. Тэгэхээр: Бодончар ураг эс тоотжу (эс авжуу буюу ургаа орхив гэсэн утга болно). Өдгөө монголчууд наадхаа нэг тогтоочих гэдэг нь нэг авчих гэсэн утга болно. Ботончар өөрөө ургаа хаяад явжээ. Дараагийн өгүүлбэрт “онан мүрэн хуруу йоржижу...” ДЛ-т йори- хөдлөх, зори. Хадны бичээсэнд мөн 𐰖‏𐰆‏𐰺‏𐰃‏ йори. Хадны бичээс, Диван Лугат, Нууц товчоонд уг үгний дуудлага адил бичигдэжээ. Өдгөө монголчууд зорь гэж өгүүлнэ. Й болон З хоорондоо заримдаг тухай Махмуд ал-Кашгари бичсэн. Жишээ нь: йарлиг-зарлиг, йар-зар гэх мэт. Тэгэхээр: “онон мөрөн уруу зорчижу” болно. МНТ- 35 “...акнар дүйнэр йэтүлтжү...”. Йэтүл-энэ үгийг изээр нь салгахад йэ түл гэсэн хоёр үгнээс бүтнэ. Угын дуудлага нь йа (ая) толь үзийн дуудлага нь ий түл болно.

Толь гэдэг нь Диван Лугатад:

  1. Тил (араб бичгэнд ө-ү байхгүй тул и гээр орлуулдаг) -үгс, ярих.
  2. Тил-хэл.
  3. Тил-хэллэг буюу аман яриа.

Өдгөө мануус толь бичиг гэдэг нь хэл бичиг гэсэн утга. Төлөвлөснөө цаасанд дээр буулгая гэдэг нь хэлснээ цаасан дээр буулгая гэсэн эх утга. Жангарын Ту’уль гэдэг нь Жангарын туль (толь) буюу аман яриа гэсэн утга. Йи, йа буюу ая гэдэг нь ярих гэсэн үг ба өдгөө нутгийн аялага гэж өгүүлнэ. Тэгэхээр: ах нар дүү нэр йитүлтжү (ярилцажуу) гэсэн утга болно. Нууц товчоо болон хадны бичээсэнд ярих гэдэг үг байхгүй. Ярих буюу йарих гэдэг нь жийргэвч ”г” нэмэхэд захирах гэсэн утга болно. Хаадын өмнөөс мануус ингэж йарив гэвэл ингэж захирав гэж тэд билрээд цавчуулахад хүрэх байх.

Өдгөө мануус дууны үг ая зохиогч гэдэг. Үг бол мануусын учир биш өвөг дээдсийн учир. Үгийг хооронд нь гүрж шинэ ая зохионо, нотыг хооронд нь гүрж шинэ хөг урлана. Диван Лугатад “хөг”–мотив, напев гэж тайлбарлажээ. Үг зохиогч биш ая зохиогч, ая зохиогч биш хөг зохиогч гэвэл зөв болно.

Тайлбарлах үгс: кайл, унгшиж

МНТ-146 “… нэгэн улаан дээлтэй эм хүн “Тэмүжин ээ” гээн их дуугаар кайлан уйлан байжуу...”. “…унгшижу кайлажу уйлав...”.

Кайл–энэ үгийг сэргээх ханзаар дээр өнгөөр дуудах гэж тайлбарлажээ. Изээр нь салгавал Ик+йа+л буюу их аял гэсэн утга. Уншиж буюу унгшиж гэдэг нь юу гэсэн үг вэ? Ном уншаагүй нь тодорхой. Ун гэж юу гэсэн үг вэ? Диван Лугат: “ун-хоолой, дуу”. Унш гэдэг нь дуу гарга гэсэн утга (импортын дүрмээс зөрнө). Уншиж бичих гэдэг нь дуу гаргаж бичихийг хэлнэ. “Тууль хайлах” гэдгийг уншигч та одоо өөрөө тайлбарлаж чадна.

Дүгнэлт

Хадны бичээс, Диван Лугат, Нууц товчоо мануусын судалгаагаар хоорондоо маш сайхан шүтэлцэж байна. Энэ бүгдийг өнөөгийн уншигч таньд шууд хүргэх гэхээр гурван төрлийн бэрхшээлтэй тулгараад байна.

Нэгт

Хэлнийхээ мөн чанарт таарахгүй олон дүрэм гаргаснаар манай хэл маш их “шарилжтай” болжээ. Эхлээд шарилжаа түү, дараа нь мэдээлэл өг гэсэн зарчмаар хүргэж байна.

Хоёрт

Кирил үсгийг монгол хэлний мөн чанарт засаагүй оруулснаар хос суваг үгүй болж байна. Нууц товчоог галиглахад гол үсгүүд дутаж, дэмий үсгүүд илүүдэж байна. Хадны бичээсэнд үсгээ үзээд үгээ танина. Өнөөгийн кирил үсгээр юу ч танигдахгүй байна.

Гуравт

Гурван зуун жилийн турш хэлээ засаагүй учир маш олон үгний утга даялсан байна. Үүнийг засаж болно.

Дараагийн дугаарт Нууц товчоо ба Тонъюкукын бичээс.

Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн.
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...
Гэндэнпил Балжинням
2020-06-13 · 66.181.178.41
Маш сайхан санагдаж байна.Улам ихийг хийгээрэй амжилт хүсэе
Зоригоо
2020-06-16 · 202.126.89.117
Бичиг үсгээ шинээр сурах хэрэг гарах нээ
Зочин
2020-06-17 · 202.126.88.218
Монголчууд бид үнэндээ зурагтын нэвтрүүлэгч кинонд дуу оруулдаг хүмүүсийн ядуухан яриагаар хоорондоо ярьдаг
Цэрэнпүрэв
2021-02-02 · 66.181.161.93
Танаа бичкиитин умшлаа заримин алдаатай болжижич .дөрвөд үк ик байнаалоо
DeeynmrOl
2022-09-15 · 91.210.248.222
gay random chat x4 live chat video gay <a href="https://free-gay-sex-chat.com/">chat gay room </a>
GenniemrOl
2022-09-16 · 91.210.248.222
gay male chat <a href=https://chatcongays.com>gay chat rooms no registration</a> gay chat room cam