Шинжлэх ухаан хамгаалалт 4
СИЭ ТББ хэлнийнхээ салбарт Боловсролын яамтай хэрхэн хамтарч ажиллах тухай.
1131 0

Хэлний салбарт

Завхрал засах

Арамей үсгийг үндэснийнхээ дуудлаганд засаж Хүн үсэг болгон хэрэглэсэн ихсийнхээ адил, Согд үсгийг мөн засаж уйгур үсэг болгон хэрэглэсэн ихсийнхээ адил Кирил үсгийг 1946 онд үндэснийнхээ хос сувгын дуудлаганд засаж авах байтал Ц.Дамдинсүрэн ихсийн заншсан ухааныг үл дагажээ.

Цохилтоор дууддаг, бүх гийгүүлэгч нь үзийн дуудлагтай Орос үндэстэн Кирил үсгийг өөрийнхөө дуудлаганд засан авсан байжээ.

Ц.Дамдинсүрэн боловсрол нимгэн болбаас уу, залхуу болбаас уу бүү мэд тэр Кирил үсгийг засаж авахын оронд орос үсгийг 1946 онд монголчуудад импортложээ. Үр дүнд нь өнөөгийн Хүн үндэстэн монголчууд өөрийн амны хайрцагт таарахгүй үсэгтэй болжээ. Чоно майлах, үхэр янзгаах болов гэдэг шиг монголчууд албан үсгээ даган оросоор дуудаж амныхаа хайрцгыг эвдэв. Энэ нь манай мянга мянган жилээр өвлөгдөж ирсэн хүн хэлний фонетикийг буюу дуудлагыг сүйтгэв

Фонетик нь φωνηεντικός гэх грек үг бөгөөд дуудах зүй тогтлыг хэлнэ.

Ийм тэнэг үйлдлийг мянган жил өөрийн Хүн үсгийг, мянган жил өөрийн Уйгур үсгийг хэрэглэсэн манай ихэс хийж байсангүй. Ийм тэнэг үйлийг Ц.Дамдинсүрэнгээр хийлгэжээ. Ц.Дамдинсүрэнгийн буруу замаар 74 жил буюу гурван үеэрээ Хүн үндэстэн монголчууд явж байна. Үндэстний асуудал есөн үед хамаарна. Иймд Ц.Дамдинсүрэнгийн алдааг засах нь үндэсний орших эс оршихтой холбоотой үйл.

Нэгэнт амны хайрцагандаа таарахгүй, буюу засаагүй орос үсэг, орос дуудлага хэрэглэх болсон тул зөв бичих, зөв дуудах асуудалтай тулгарав. Үүнээс болж зөв бичгийн дүрэм гэх зүйл зохиогджээ.

Монголчууд 2024 оноос Уйгур үсэг рүү буцаж орно. Энэ сайн үйл боловч аливаа үндэстний хэлийг үсгээр тэмдэглэх болохоос аливаа үндэстний хэлэнд үсэг нөлөөлөх ёсгүй. Зөв бичих буюу зөв бичлэг гэх ухагдахууныг эртний бичиг үсэгт грекийн ард түмэн orthography (ὀρθογραφία= ὀρθός зөв+γράφω бичих) гэнэ. Орфограф нь үгс болон хэлний зүй тогтлын хэлбэрүүдийг нэг загвараар тогтож түүгээрээ бичихийг хэлнэ.

Аливаа үндэстний хэлний дүрэм нь грамматика буюу хэлний зүй тогтлоос үүсэх болохоос орфограф буюу зөв бичлэгээс үүсэхгүй.

Тэгэхээр Уйгур үсэгт шилжин ороод хэлнийнхээ зүй тогтлыг сэрээхгүй бол Ц.Дамдинсүрэнгийн грамматик буюу зүй тогтлоор явах юм бол ганц хоёр үгний эртний бичлэгээ сэрээхээс хэлэнд ахиц гарахгүй. Нэг үгээр хэлэхэд юу ч өөрчлөгдөхгүй.

СИЭ Түрэг төр, Уйгур төр, Их Монгол төрийн бичгэн эх сурвалжуудыг судалж буй тул эх хэлнийнхээ жинхэн зүй тогтлуудыг гаргаж байна. Энд ганц жишээ дурдая. Ийм жишээ маш олон байна.

Монголын нууц товчоонд өгүүлэрүн гэж оржээ. Уг үгийг морфологоор задлахаар үгийн үндэс нь үг буюу өг гэсэн нэр үг;+л үйл үг үүсгэгч;+эр үргэлжлэх хугацааг заана;+н үйл үгийн одоо цаг үүсгэгч. Өгүлэрүн гэдэг нь одоо цагт үргэлжилж буй үйл үг болно. Өгүлэрүн гэдэг үгний орчин цагийн хувилбарыг Ш.Чоймаа “өгүүлэхдээ” гэж бичжээ. Энэ зүй тогтлын том алдаа. Үйл үгний араас хэзээ ч нэр үгний Оршихын тийн ялгалын дагавар залгахгүй. Ийм алдаа 1946 өмнө байсангүй. Намайг бага байхад гэж өгүүлэхгүй. Миний багад гэж өгүүлнэ. Байхад гэдэг нь ирээдүй цагийг заана. “Өгүүлэхэд” үгийг морфологоор задлахад өг буюу үг нь үндэс болно;+л үйл үг үүсгэгч;+г жийргэвч;+д ирээдүй цаг үүсгэгч. Өгүүлэхэд гэх үйл үг ирээдүй цагийг заана. Үйл үгийн ирээдүй цаг үүсгэгч +д, нэр үгийн Өгөх Оршихын+д хоёрыг хольж байгаа нь хэлний зүй тогтол эвдэрч буй муу шинж. Ийм алдаа 1924 оны Үндсэн хуулинд, Монголын нууц товчоонд, Уйгур болон Түрэг төрийн хадан бичээсэнд байхгүй. Ийм алдаа Ц.Дамдинсүрэнгийн шавь нарын зохиомол дүрмэнд байна. Хүн хэлнийнхээ завхралыг хамтаар засмой.

Нэн түрүүнд хийх зүйлс

Дотоод цэвэрлэгээ. Манай Түрэг төрийн Хүн үсэг бүхий Гол тигэн, Тонуйкук хадан бичээсийг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнтэй хамт академич Л.Болдын хуурмаг сэргээлтийг олонд илчилсээр дотоод цэвэрлэгээг Боловсролын яам хийх үүрэгтэй. Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайд Ё.Баатарбилэг үүргийнхээ дагуу үүнийг хийх ёстой. Ё.Баатарбилэг сайдад СИЭ-ээс энэ тухай ил захидал хүргэнэ. Гүйх нохойд гүйхгүй нохой саад гэгчээр Турк улсаас өнөөгийн Хүн үндэстэн монголчуудын хэл, түүх соёлыг өөрийн болгох түрэмгийллийг үйлдэж байх үед Боловсролын сайд дуугүй сууж үл болно. Л.Болд СИЭ хоёрын асуудал бол Үндэсний оршихуйн хэмжээний асуудал тул Боловсролын сайд үнэн мөнийг ялган тогтоох үүрэгтэй.

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...