Монгол нэрээр манай төр хэдэн жил нэрлэгдэв.
Энэхүү дөхөм өгүүллийн гол зорилго монгол гэдэг маань манай төрийн нэр болохоос хэл, үндэстний минь нэр биш гэдгийг билэрүүлэхэд оршино.
465 0

Хамаг Монгол нь их улс биш аймгийн нэр. Аймагт төр байхгүй.

1206 онд Их Монгол улсыг Боржигон овогтны угш Киан овгын Чингис хаанаар удирдуудлсан Монгол аймаг үүсгэв. Их Монгол улсын хүн амын дийлэнх нь хуучин хэрэйд, найман аймгийн хүн амаас бүрджээ. 1251 онд хэрэйд Соргогтон бэг өөрийн хүү Мөнхийг хаан болгов. Соргогтон бэхийг хүн амын дийлэнх хэрэйд ястангууд (сурвалжид гарлыхан) дэмжсэн учир Мөнх хаан болов. Энэ тухай Соргогтон бэх нэртэй 57-р нийтлэлд өгүүлсэн.

1260 онд Мөнх хааны ин (эр дүү) Хубилай хаан ор суув.

1271 онд Хубилай хаан Их Монгол улсын нэрийг Юань болгож өөрийн удамын төрийг үүсгэв. Энэ тухай мал аж ахуйтны нийгэм байгууламж талаас тайлбарлая. Хубилай их улсын нэрийг сольсноор өөрийн ах Мөнх, дүү Аригбөхийн хойчсийн хаан болох замыг хаав. Хубилай Чингис хааны үр хойчсоос зөвхөн өөрийн удмыг хаан болгох замыг их улсын нэрийг сольсноор хашив. Юань гэж улс бий болсноос хойш Их Монгол гэдэг нэрийг Хубилайн хойчис хориглоно. Энэ нь мал аж ахуйтны нийгэм байгууламжийн жам. Олон Шивэй овгуудыг Монгу Шивэй аймагласны дараа тэд Шивэй гэж өгүүлэхийг хориглоно. Учир нь Их Шивэй, Шар толгой гэх мэт Шивэйгийн ясту байсан хүмүүс аймгийн тэргүүн болох замыг нь хааж буй. Уйгур төрийнхөн Тэлэ нэрийг цээрлэхтэй адил.

Тэгэхээр манай дээдсийн төр Их Монгол нэрээр 65 жил нэрлэгдэжээ.

Юань төр 1271-1368 он буюу 97 жил оршижээ.

Умард Юань улс XIV-XVII зуун. Энэ хугацааг энэ өдгөө сайн ангилаагүй байна. Ойрд хаантай байсан үе ч байжээ. Батмөнх Даян хаан тайж, чинсайн цолуудыг халж түүхэнд том дахин хувиарлалтыг хийв. Дахин хувиарлалтаас халх үүсэв. Халх гэдэг нэрний үндэс нь хал буюу кал гэсэн үйл үг бөгөөд үлд гэсэн утга агуулна. Зур гэдэг үйл үгэнд +г залгаж зураг гэдэг нэр үг гардаг шил хал гэдэг үйл үгэнд +г залгаж халх гэдэг нэр үг үүсжээ. Энэ тухай өгүүлсэн болно.

Манж төрийн хур XVII зуунаас XX зуун хооронд халхууд байжээ.

Өнөөгийн Монгол улсын газар усыг Халхын газар ус гэдэг байв. Энэ тухай мэдээлэл арвин тул дөхөм хэлбэрээр өгүүлж буй. Ар, Өвөр монгол гэдэг нэрийг Манж Чин төр өгжээ. Тэр үед Ар, Өвөр Юань гэдэг нэрийг хэргэлж үл болно. Тийм учир хуучин төрийн нэрээр нь Ар, Өвөр монгол гэж тэд нэрлэв.

1911 онд Манж Чин төр унах нь тодорхой болсонтой тохион Халх ноёдуудад ангид төрөө байгуулах боломж гарав. Тухайн үеийн хүн ам бараг зуун хувь Буддын шашныхаа хүчтэй нөлөөн доор байв. Тухайн үеийн өрсөлдөгчгүй гол улс төр, эдийн засгийн хүчин нь яах ч аргагүй Жавзандамба хутагт байв. Халхын ноёд нөхцөл байдлыг зөв дүгнэж Жавзандамба хутагтыг тэргүүнээ болгожу 1911 оны 12-р сарын 29-нд Богд хаант Монгол улсыг тунхаглав. Энд яагаад 640 жилийн даар төрийн нэрийг Монгол гэж авав. Манай баримтат түүхэнд төрийн нэрийг дахин хэргэлж байсан түүх байсангүй. Энд юу болов?

Учир Жавзандамба хутагтад оршиж байв. Тэр халх хүн биш, төвд хүн.

Ингээд мал аж ахуйтны нийгэм байгууламжаар хааны гарал үүсэл төрийх нь нэрний уялдааг шалгая. VI зуунд Ашна овог Алтан уулан дахь овгуудыг аймаглаж Түрэг аймгийг байгуулав. Түрэг аймаг Өтүгэнд ирж Түрэг ил, Түрэг төрийг үүсгэв. Хадан бичээсэнд Түрэг Билгэ хаан гэж бичжээ. Хаан нь түрэг бол ил төр нь түрэг болж байна. Хааны гарал үүсэл төрийнхөө нэртэй уялдаатай байна.

VIII зуунд Хүн угсаатан Уйгур аймаг Өтүгэнд төр их улсаа байгуулав. Хадан бичээсэнд Уйгур хаан гэж бичжээ. XIII зуунд Өтүгэнд Хамаг монгол аймгийнхан Их монгол улсыг байгуулав. Их монгол улсын далай хаан гэж тамган дээр бичснийг мэдэхгүй хүн үгүй болов уу.

Богд хааны хувьд асуудал түүхэнд байгаагүй ээдрээтэй нөхцөл үүсэв. Төвд Богд хаантай бол төвд улс болох ёстой. Хүн ам нь халхууд учир ийм байж болохгүй. Богд хаант Халх улс гэвэл хаан нь заавал халх хүн байх ёстой учир Халх улс байж болохгүй. Энд гарц нь Монгол байв. Энэ нэрийг Жавзандамба хутагттай булаалдах хүн аль эрт үгүй болсон учир улсын нэрийг монгол дээр тогтжээ. XIII зуунд төвд хаантай монгол улс гэвэл үүнийг хүлээн зөвшөөрөх хүн ганц ч гарахгүй байх байсан болов уу.

Энэ өдгөө мануус 1911 оноос хойш төрийнхөө нэрийг 108 дахь жилдээ Монгол гэж нэрийдэж яваа нь ийм учиртай. Энд СИЭ Монгол гэдэг нэрийг авсан нь зөв үү, буруу юу гэдэг тухай биш яагаад уг нэрийг дахин авах болсныг тайлбарлав.

Монгол гэдэг нь манай төрийн нэр. Монгол хүн гэдэг нь Монгол төрийн доор байгаа бүх хүнийг хэлнэ. Монгол улсын иргэн бол Монгол хүн. Өөр дээрээ жишээ авахад мань Монгол улсын иргэн, халх аймгаас гаралтай, Хурган овогтой нэгэн нь. Хэрэв маргааш мани Мозамбик улсын иргэн боловоос намайг монгол гэж дуудах ёсгүй. Учир нь маний төр Монгол биш Мозамбик болох тул. Энэ өдгөө Монгол улсын иргэн Ван бол монгол хүн, хан үндэстэн гэж явна. Монгол улсын иргэн Буриад овогтон тэр, тийм овогтой гэж өгүүлнэ. Тэгэхээр Халх, Буриад, Торгод, Өөлд, Дархад (бүгдийг нэрлэж амжихгүй) бид Хүн хэлээр өгүүлдэг, Хүн үндэстэн болно.

Энэ өдгөө монголчуудын үндэсний ой санамжинд төрөөр нэрлэх нь бат өвлөгдөн үлджээ. Өвөр монгол ахан дүүсээ хужаа гэдэг нь доромжлол биш төрөөр нь ангилж буй үйлдэл. Өвөр монгол ахан дүүс маань Дунд орны иргэн, Дунд төрийн хүмүүс учир бид эхэлж төрөөр нь нэрлэнэ. Хужаа биш Дунд орных буюу Дундчууд гэж нэрлэх нь зөв болов уу. Манайх нь ингэж өгүүлэхгүй ч гэсэн цаад утга нь ийм. Халимаг, буриад найз нар маань Монголд ирээд надад гомдол мэдүүлнэ. Танай монголчууд намайг орос гээд байна, би оростой адил байна гэж үү, гэх мэтээр. Энд нүүр царайнд биш төрд учир байна. Орос төрийн иргэдийг орос гэхгүй өөр юу гэж хэлэх үү?

Энэ өдгөө Өвөр Монголчууд Халх ороод ирлээ, Халх улсын сонин ийм тийм гэж өгүүлдэг нь XVI зуунаас тэдний дээдэс мануусын Өтүгэн дэх дээдсийг ингэж нэршиж байсны учир.

Бид түүхээ сэрээх дутам манай түүх, хэл соёл, газар усны дархлаа нэмэгдэж байна. Тийм, СИЭ мал аж ахуйтны нийгэм журмыг бүтэн сэрээсэн учир өөрийн түүхэндээ бодит дүгнэлтийг өгж байна.

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...