Битүүн
Битүүн гэдэг үгний утга учрыг Монгол хэлний Их тайлбар толинд ингэж тайлбарлана: “Битүүний өдөр-хуучин оны сүүлчийн өдөр”.
684 3

Битүүн гэдэг үгний утга учрыг Монгол хэлний Их тайлбар толинд ингэж тайлбарлана: “Битүүний өдөр-хуучин оны сүүлчийн өдөр”.

Мөн Битүүнийг С.Дулам ингэж тайлбарлана: “Битүүн” гэдэг бол миний судалснаар ан агнуурын соёлын үеэс буюу цагаан сараас өмнө тэмдэглэдэг байсан хувь сарын ой дурсамж. С.Дулам “Битүүн”-ийг ой дурсамж гэж төсөөлжээ. Зарим хүмүүс “Битүүн”-ийг битүүртлээ иддэг орой гэнэ. Зарим нь “Битүүн”-ээр сар битүү буюу бүтэн далд орох ёстой гэх мэтээр өгүүлнэ. Харин “Битүүн”-ээр ямар зан үйл хийх талаар олон зүйл бичжээ. Битүүн энэ үгний утга учрыг ой санамж баларснаас хойш өдгөө хүртэл хэн ч тайлбарласангүй.

Үндэсний ой санамж гээгдсэн тул Битүүн хэмээх үгний утга учрыг олоход өнөөгийн манууст үнэхээр бэрх. Ингээд СИЭ ТББ “Битүүн” гэдэг үгний утга учир болон гарал үүслийг та бүхэндээ тайлбарлая.

Бүх зүйл мал аж ахуйтны нийгэм байгууламжаас эхэлнэ. Мал ахуйтны нийгэм байгууламжийн ул суурь нь овог. Овог нь ясту (ганц тоо) болон ястан (олон тоо), иргэд болон өмчөөс бүрдэнэ. Овгын ахлагчийг бэг буюу баг гэнэ. Овгын ясту гэдэг нь овгын ахлагчийн дүү болон үеэлүүд болно. Овгын ястан иргэд болон өмчөө хуваажу эзэмшинэ. Иргэд мал ахуй эзэмшихгүй. Овог дотор гувчуур татвар байхгүй. Овог нь төрдөө татвараа төлнө. Том овог мянга орчим хүн амтай. Жижиг овог нь 50 орчим хүн амтай. Овгын бүх гишүүдийг овогтон эсвэл бодон (энэ тухай тайлбарласан) гэнэ.

Тэгэхээр Цаг оны баярыг овгын хүрээнд тэмдэглэж иржээ гэдэгт эргэлзэх зүйл үгүй. Харин яагаад Шинлэх-синлэх буюу өвөг дээдэстээ тахил өргөхийн урьд өдрийг битүүн-бодон-овогтон гэж нэрэлж байна. Үүнд хариулахын тулд орон нутагт өдгөө уг битүүн буюу овогтон өдрөөр ямар зан үйл хийдгийг дахин нягтлаая.

Битүүний орой айл болгон өөрийн бууз, банш, шар тос, халуун савтай цай хажуу айлдаа оруулж өгнө. Нэг үгээр хэлэх юм бол хоолоо солилцож байна. Зарим газар хөлдүүгээр нь банш буузаа өгнө. Эндээс нэг асуулт гарч байна. Яагаад бие биендээ ижил зүйлсийг харилцан өгөлцөж авалцаад байна? Энэ зан үйлийн улбаа хаанаас үүдэлтэй вэ гэх зэргийг тайлбарлая.

Өгдөг нэгэн нь ясту хүн. Авдаг нэгэн нь иргэд. Өөрийн малгүй иргэддээ ясту нэгнээс Цаг оны баярын өмнө хишиг тараадаг юм байна. Үүнийг Бодон буюу Битүүн гэдэг юм байна. Цаг цагаар нэг цаддаг, цаг он сараар нэг цаддаг гэдэг нь ийм учиртай юм байна. Намар үхэр гаргаж идэш хийнэ. Ясту нэгэн нь иргэддээ өвөл хаврых нь гэр махыг өгнө. Үе үеэр нэг цаддаг үхэр алахад нэг цаддаг гэдэг нь идиш хийхийг өгүүлж байна. Тэгэхээр Битүн гэдэг нь Бодон буюу овогтон гэсэн утга буюу ястан нь өвөг дээдэстээ тахил өргөж Цаг оны баяраа угтахын өмнө бүх Бодондоо буюу Обогтондоо хоол хүнс тараадаг том зан үйл юм байна. Хожим иргэд бүгд малтай болоод ястан шиг хоорондоо идээ будаагаа уламжлалын дагуу солилцдог болжээ.

Битүн гэдэг үг яаж обогтон гэдэг үг болов гэдгийг энэ өдөр дахин тайлбарлах нь зөв гэж үзэв. Бтүн үзийн дуудлага, бтон угын дуудлага. Манай Түрэг, Уйгур төрийн бичиг дээр орших Бодон гэдэг үг мөн.

Хүн хэлэнд гийгүүлэгч урдаа эгшиг авах зүй тогтол бий. Нөр-өнөр, ногдол-оногдол, луу-улу, богд-обогд гэх мэт. Тэгэхээр обогтон-бодон-ботон нэг болно. Монголын нууц товчоонд Бодончир гэдэг нь бодон байгуулж байсан гэсэн утга болно. Бодончир иргэд хурааж ахалснаар өөрийн обгыг үүсгэжээ. Мөн Богд угын дуудлага Бүгд үзийн дуудлага болно. Бүгд Найрамдах Монгол Улс гэдгийн эх утга нь Обогд Найрамдах Монгол Улс болно. Тухайн үед Бүгд гэдгийг хүн бүр гэж билэрч байсан боловч эх утга нь обогд найрамдах болно.

Алива зан үйлийг сэрээхэд өргөн хүрээний судалгаа мэдлэг хэрэгтэй. Хэрэв бид Дунд орны эх сурвалжийг судалаагүйсэн бол Цаг оны баярыг Дунд орных биш гэдгийг хэрхэн баталж чадах билээ. Хэрэв бид Хүйс толгой бичээсээ брахми үсгээр нь сэрээгээгүйсэн бол шинлэх гэдэг үгний эх утга сүнлэх гэдгийг хэрхэн тогтоох билээ. Хэрэв бид Хүн бичгээ сэрээгээгүйсэн бол битүүн гэдэг үгийг хэрхэн таних билээ. Хэрэв бид мал аж ахуйтны нийгэм байгууламжийг олон эх сурвалжуудаас дусал дуслаар цуглуулан цогцлоогүйсэн бол овог гэдэг үгний утгыг хэрхэн гаргах байсан билээ.

Хулган жилийн битүүн (овогтон) өдрөөр бид 2100 жилийн өмнө анх албан түүхэнд бүртгэгдсэн мал аж ахуйтны баяраа өнөө хүртэл хийж буй цорын ганц хүн үндэстэн гэдгээ мануус билэрэв. Бид Битүүн гэдэг үгний утгыг, Шинлэнэ гэдэг үгний утгыг, Цагайлах гэдэг үгний утгыг бүрэн сэрээв.

Сайхан битүүлцгээгээрэй.

Сэтгэгдэлээ үлдээнэ үү...
immalpila
2022-06-01 · 46.161.11.144
Muplws https://newfasttadalafil.com/ - Cialis a multivariate Cox analysis adjusting for age number of hospitalisation days FEV arterial level of CO and oral corticosteroid use failed to demonstrate an independent relationship RR adjusted. Yifmoq Occasionally an AAA will initially be diagnosed via an abdominal xray. Qaqgsc <a href=https://newfasttadalafil.com/>Cialis</a> tadalafil overseas Hykydc https://newfasttadalafil.com/ - Cialis Kckyzn
afteria
2022-12-26 · 37.139.53.50
<a href=https://bestcialis20mg.com/>generic cialis 5mg</a> Editorial see p 1741
yBtdykgi
2023-11-25 · 37.139.53.191
In this study, we show the presence of ESR1 mutations exclusively in distant but not local recurrences in five independent breast cancer cohorts <a href=https://buycialis.skin>buying cialis online safely</a>