МОДУН ШАНЬЮ-ГИЙН НЭГТГЭСЭН “ТАВАН АЙМАГ”-ИЙН ГАЗАРЗҮЙН БАЙРШЛЫГ ТААМАГЛАХ НЬ
СУДЛААЧДЫН БУЛАН: Б. Батжаргал /МУИС-ийн докторант/
761 4

Товч агуулга: Энэхүү өгүүлэлд Хүннү гүрний Модун Шанью-гийн нэгтгэсэн “Таван аймаг”-ийн газарзүйн байршлыг судалгааны эх хэрэглэгдэхүүн, сурвалжийн баримт, мэдээ сэлтэд тулгуурлан таамаглан тодруулахыг зорьсон болно.

Abstract: The purpose of this study to examine geographical locations of the Hunnu Empire’s Modun Shanu’s palace integrated the “five aimags (province)” and data’s from the research source, facts and documents.

Түлхүүр үг: Хүннү, Модун Шанью, таван аймаг, газарзүйн байршил, Хун Ю, Чү Шэ, Дин Лин, Гэ Күн, Шин Ли

Си Ма Цяны “Түүхэн тэмдэглэл”-ийн “Хүннүгийн Шастир”-т Модун Шанью “Хойно нь хойшоо Хун Ю, Чү Шэ, Дин Лин, Гэ Күн, Шин Ли-ийн улсыг нэгтгэж авсан” [1]гэж тэмдэглэжээ.

Энд дурдагдаж буй улс гэх үгийг аймаг гэсэн утгатай хэмээн ойлгох нь зөв. Үүний учир, дээрх таван аймгийн нэрийн талаар нягтлан авч үзье.

  1. Хун Ю 浑庾hún yǔ, бас 浑窳гэж тэмдэглэх нь буй. Тан улсын үеийн Си Ма Жен гэдэг хүний бичсэн түүхэн тэмдэглэлийн хайлтад “Хүннүгийн хойгуур ... улс бий” [2] хэмээн өгүүлсэн буй. Өрөөр хэлбэл, Хүн Ю –ийг бас 浑窳гэж хэлдэг байна. Энэ нэр нь галигчилан буулгасан үг болов уу?
  2. Чү Шэ 屈射qū shè. “Түүхэн тэмдэглэл”-ийн хайлт-д “улсын нэр Шэ. Дуудлага нь И, бас Ши гэж дуудна”[3] гэжээ. Үүнээс үндэслээд Чү Шэ гэдгийг Чү И, Чү Ши гэж уншиж болно гэсэн үг.
  3. Дин Лин丁零dīng líng. Шан хай Жин сударт 钉灵, “Түүхийн тэмдэглэл”-ийн Хүннүгийн шастирт丁灵, Хань улсын бичиг Су У-ын намтарт 丁零 , Вэй улсын бодлогод 丁令гэж тус тус тэмдэглэгдсэн байдаг. Мөн түүнчлэн 高车,狄历,铁勒,敕勒гэж тэмдэглэсэнийг Дин Лингийн нэрийн хувилбар, энэ нь түрэг гэсэн үгийн анхны хэлбэр, дин Линчүүд түрэг угсаатан байсан гэж хятад судлаачид үздэг.
  4. Гэ Күн鬲昆gé kūn. “Түүхэн тэмдэглэл”-д鬲昆буюу隔昆гэж анх тэмдэглэжээ. Хань улс болон Жин улсын үе 坚昆, өмнө умардын төр болон Сүй улсын үед 结骨, 纥骨,契骨, 护骨, Тан улсын үе дийлэнхдээ黠戛斯, бас зарим үе 坚昆, 纥挖斯, Ляо, Сун, Алтан улсын үе辖戛斯,黠戛司,纥里迄斯, Юань улсын үе吉利吉思,乞兒吉思гэж тэмдэглэгдсээр иржээ. Энэ нь адил бус түүхийн цаг үед хятадын нэртэй түүхийн сурвалжид тэмдэглэгдсэн Киргизийн эртний нэршил байна.
  5. Шин ли薪犂xīn lí. Ханз үсгийн дүрс зурлагаас үзвэл өвс ургамал сайтай газар гэж ойлгож болох талтай. Нөгөөтэйгүүр энэ нэр нь галигчлан буулгасан үг болно гэж бид үзэж байна.

Сун улсын үеийн Жан Шоу Жэ хэмээх хүний түүхэн тэмдэглэлд тайлбар зүүлт хадсан “төв утгаас үзвэл” эдгээр таван улс нь Хүннүгийн хойгуур бий” гэсэн байдаг. Дээрх таван аймгаас Дин Лин болон Гэ Күн хоёр аймгийн тухай түүхэн сурвалжийн мэдээлэл илүү элбэг тохиолдоно. Энэ хоёр аймагт холбогдох түүхэн сурвалжийн мэдээллийг ашиглан газарзүйн байршлыг нь төсөөлж үзвэл:

Дин Лин “Түүхэн тэмдэглэл”-ийн хайлт-д Вэй улсын бодлогод өгүүлснээр бол “Дин Лин нь Кан Жү-ийн хойгуур буй. Хүннүгийн шаньюугийн өргөө буй Жэ Ши гол хүрэхэд 7000 ли байна” гэжээ. “Хань улсын бичиг Су У-ын намтар” -т “ Су У нь хойд далайн хойгуур сууж байтал Дин Лин тэдний үхэр хонийг хулгайлав”[4] гэсэн тэмдэглэл буй.

Дээр гарсан баримтад Кан Жү-г одоогийн хятад, казакистан улсыг дамнасан Ил голын сав газарт нутаглаж байсан гэж үздэг. Дин Лин-ийг, Кан Жү –ээс хойгуур буй гэсэн байна. Хань Улсын элч Су У нь хойд далай /байгаль нуур/ -н хойгуур 19 жил үхэр хонь хариулж суусан хэмээн түүхэн сурвалжид тэмдэглэсэн байдаг. Дээрх баримтад Дин Линчүүд байгаль нуурын хойгуур ирж байсан мэдээлэл гарч байна. Дээрх баримтаас Дин Линчүүдийн оршин сууж байгаа газар нутгийн байршлыг Алтай уулаас хойшоо, Байгаль нуураас баруун тийш, Сибирийн газар нутаг болов уу хэмээн таамаглаж болохоор байна.

Гэ Күн болон түүнээс хойшхи түүхэн сурвалжид гарах киргизүүдийн газар нутаг нь Енисей мөрний эх, Монгол улсын Увс, Хяргас нуур орчим хүртэл сууж байсан. Мөн хятадын эртний сурвалжид дээрх хоёр аймгийг зэргэцүүлэн дурдаж байснаас үзвэл хөрш зэргэлдээ нутаглаж байсан бололтой байна. Энэ хоёр аймгийн тухай дээрх мэтийн тодорхой түүхийн баримтыг үндэслэн нөгөө гурван аймгийн газар нутгийн байршлыг төсөөлж үзвэл: зүг чигийн хувьд эртний хятад хэлэнд баруун болон хойт гэсэн хэллэг нь ихэнхдээ нэг утгатай байдаг.

Си Ма Чан-аас “Түүхийн тэмдэглэл”ийн “Хүннүгийн шаштир”-т “ ... Хун Ю, Чү Шэ, Дин Лин, Гэ Күн, Шин Ли... ”[5]гэж дараалан тэмдэглэсэн нь учир холбогдолтой байна. Үүнийг бид хамгийн баруун буюу баруун хойноос зүүн тийш чиглэлээр хэлэгдсэн гэж үзэж байна.

Тиймээс хамгийн баруун буюу баруун хойгуур нь Хун Ю, дараа нь Чү Шэ, дараа нь Дин Лин, дараа нь Гэ Күн, хамгийн зүүн талд нь Шин Ли байна. Хун Ю-ын газар нутаг нь хамгийн баруун талд барагцаагаар Алтай уулаас ч баруун буюу баруун хойшоо байсан бололтой.

Чү Шэ屈射qū shè гэх энэ аймгийг тэмдэглэсэн ханз үсгээс харахад дүрс зурлагын хувьд 屈гэдэг нь өвдгөө нугалах гэсэн үндсэн утгатай. 射гэдэг нь харвах гэсэн утгатай. Нэгтгэн авч үзвэл өвдгөө нугалж харвах гэсэн бүтэн санааг гаргана. Ханз үсэг нь анх дүрст бичиг байсан хувьд амьд зүйлсийн дүрс хэлбэрийг заасан тал байдаг. 屈үсгийн дүрс(энэ үсгийн дүрсийг анхааралтай харвал, хөлөө бага зэрэг нугалан бөхийж байгаа хүний төрх мэт), мөн 射үсгийн үндсэн утгад нь тулгуурлаж үзвэл цанаар гулгаж нум харвах гэсэн санааг гаргана хэмээн бид таамаглаж байна.

Чү хэмээх дүрс үсэг (ханз)-ийн түүхэн хувиралыг харуулбал

Цанаар гулгахдаа уруудах үед хөлөө бага зэрэг нугалж бөхийж явдаг. энэ бол нийтлэг ойлголт юм, Нөгөө талаар түүхэн тэмдэглэл Хүннүгийн шаштир-т дээрх нэрийг тэмдэглэх цаг үед хятадууд цан буюу цасанд гулгах гэсэн ойлголтыг мэдэхгүй байсан болов уу. Харин Тан улсын үе хүрээд түүхэн сурвалжид цан буюу цасанд гулгах мэдээлэл нь тодорхой болж ирдэг. Энэ жишээнд Басмил аймгийг дурдаж болно. Өөрөөр хэлбэл цан буюу цасанд гулгах ойлголт байгаагүй учир төсөөлөн сэтгэж ханз үсгийн дүрс зурлагаар санаагаа илэрхийлж Чү Шэ гэж тэмдэглэжээ.

Цана буюу цасанд гулгах соёл Алтай уулын орчимд нэлээд эртнээс уламжилж байжээ. Жишээлбэл, “Тун Дян бичг”ийн 200-р бүлэгт “Ба ши ми улс, Бас нэг нэр нь Би/Ли/ Ла улс. Сүй улсын үед дуулсан бөлгөө. Бэйтингийн хойд далайн өмнө. Жэгүгийн зүүн өмнө бий. Уулыг түшин тархана сууна. Дунхуанг-с тэнд хүрэхэд 9 мянган илүү ли. Чүшуай түшмэлтэй. Ван гэж байхгүй. 2000 илүү өрхтэй. Хүн нь хүдэр чийрэг. Харваж гөрөөлөнө. Улсад нь их цастай. Байнга мод хөлгөлнө. Цасан дээгүүр буга хөөнө. Тэр нь хавтана шиг бөгөөд үзүүр нь өргөгдсөн доор нь адууны арьсыг үсийг нь дагуулана баглажээ. Үс нь цасны аясаар гулгана. Хөлдөө модон гутал өмссөн шиг бэхэлжээ. Уруудсан газар болвоос гулгаж давхиж яваа бугыг гүйцнэ. Тэгш газар цасанд таягаар газар хатгаж явна. Усан онгоц лугаа адил ажээ. Өгсүүр газар гартаа бариж гарна. Гөрөөлөөд буга алваас гэр өрхөөрөө иднэ. Дуусмагц өөр газар шилжинэ. Тэдний орон сууц нь хус модны үйсээр урц хийжээ. Эрэгтэйчүүд нь гэзгээ хайчилна. Хус модны үйсээр малгай хийж өмсөнө.”[1] гэж тэмдэглэжээ. Энд бид цана буюу цасанд гулгах соёл тодорхой харагдаж байна. эдгээр хүмүүс нь Урианхайчуудтай холбоотой байж магадгүй гэж бид үзэж байна.

Монгол улсын Урианхайчууд одоог хүртэл ан ав хийхдээ цана ашиглаж буйгаас гадна БНХАУ -ын ШУӨЗО-ны Алтай аймагт аж төрж буй Урианхайчууд мөн цанын соёлоо өнөөг хүртэл хадгалан ахуй амьдралдаа өргөн хэрэглэсээр буй болно.

Шин Ли хэмээх аймгийн газар нутаг нь Хүннүгийн хойгуур Байгаль нуурын баруун талаар байсан бололтой, энэ аймгаас зүүн тийш залгаж ямар аймаг байгаа талаар тэмдэглээгүй байна.

Учир нь Хүннүгийн зүүн талд Зүүн Ху буюу Дун Ху аймаг байжээ. Энэ аймгийг Хүннү нар хамгийн анх дайлан нэгтгэж авсан тул энд давтан тэмдэглэх шаардлагагүй байсан болов уу хэмээн бид үзэж байгаа болно. Тиймээс дээрх таван аймгийг баруун буюу баруун хойноос нь зүүн тийш нэрлэж тэмдэглэсэн нь цаанаа нарийн учир шалтгаантай болох нь лавтай байна.

Эцэст тэмдэглэхэд, Хятадын түүхийн сурвалжид тэмдэглэгдсэн дээрх таван аймгийн оршин нутаглаж байсан газар нутгийг баримжаагаар Сибирь, Алтай уул, Эрчис гол, Енисей мөрөн, Увс нуурын орчим буюу тодруулбал, Сибирээс Увс нуурын орчим хүртэлх өргөн уудам газар нутгийг хамарч байсан болов уу гэсэн дүгнэлт хийж болохоор байна.

Сэтгэгдэлээ үлдээнэ үү...
Mymborp
2022-05-14 · 46.161.11.6
History may reveal causes or comorbidities such as cardiovascular disease including hypertension atherosclerosis or hyperlipidemia diabetes mellitus depression and alcoholism. Zpbulj https://newfasttadalafil.com/ - Cialis Focal neurologic problems only occur with central vertigo. <a href=https://newfasttadalafil.com/>cialis 40 mg</a> Will Cephalexin Heal Tooth Absess Mcvueq Zyuhcu https://newfasttadalafil.com/ - Cialis Cdqchj levitra pfizer
avedgeJet
2023-01-13 · 37.139.53.30
Japanese investors typically dosome operations for accounting purposes at the end of March andSeptember, Shishido said <a href=https://bestcialis20mg.com/>cialis for sale in usa</a>
Ingeffron
2023-12-12 · 37.139.53.17
Perhaps we get sicker if we have A, B, Z when people with A, B, and C do better <a href=http://cialiss.skin>cheapest cialis available</a> The investigators also found that bipolar TURP was used to treat prostates with a significantly greater mean size than those that were operated on with the monopolar technique
Undisse
2024-08-06 · 37.139.53.167
Racehorses lose more electrolytes in daily training than the typical 2 ounces 60 g of free choice salt intake can replenish <a href=http://cialis.lat/discover-the-best-prices-for-cialis>cheap generic cialis</a>