Янычар гамбит
Янычар гэдэг нь yeniçeri буюу османы хэлээр шинэ цэрэг болно. Янычаруудыг Осман эзэнт гүрэн 8-16 насны загалмайтан хөвгүүдээс иж бүрдүүлж, тэднийгээ исламын сургаальд оруулж, цэрэг дайны мэдлэг чадварт сургаж байжээ. Янычаруудаар Осман эзэнт гүрэн хамгийн хэрцгий, балмад үйлээ үйлдүүлж байжээ.
3026 6

Янычар гамбит нь Турк гамбитын нэг хэсэг бөгөөд монгол залуучуудаар өнөөгийн Хүн үндэстэн болох монголчуудын хэл, түүх соёлыг эвдүүлэхэд оршино. Янычар гамбит гэж монгол залуусыг Турк сургуульдаа элсүүлэн аваад, сургалтаараа тэдний ой тойноос үндэснийхэн үлдсэн охор санамжийг нь арилгаад, оронд нь өөрсдийнхөө зохиомол хөтөлбөрийг суулгасаар тэднийг өнөөгийн Хүн үндэстэн болох монголчуудын үндэсний ой санамжийг самууруулах үйлсдээ ашиглахыг хэлнэ.

Турк улс харийн бага насны хөвгүүдийг өөрсдийнхөө үнэнч янычар болгодог уламжлалынхаа дагуу манай хэл түүх соёлын салбарт монгол залуусаас янычар бэлдэж байна. Энэ тухай энэхүү нийтлэлээр өгүүлнэ.

Турк улс нь үндэснийнхээ ой санамжийн дагуу монгол залуусаас турк янычар конспекточ нарыг бэлтгэж эхэлснээс хойш буюу 2002 оноос өдгөө хориод болжээ. Монголчуудаас иж бүрдэх турк янычар конспекточ нарыг Турк улс үндэснийхээ ой санамжаа сэрээж амжаагүй өнөөгийн Хүн үндэстэн монголчуудын хэл, түүх соёлыг бүрэн үгүй хийхэд буюу бүтэн форматлахад ашиглаж байна, цаашид энэ үйлсдээ тэднийг үлэмжээр ашиглах болно.

Янычаруудыг хаанаас элсүүлж, хаана бэлтгэж байна?

2002 онд Түрэг судлалын тэнхим бий болсон цагаас хойш уг тэнхмийн оюутан залуусд VI-VIII зууны Түрэг төр нь өнөөгийн монголчуудтай огт хамаагүй, VI-VIII зуунд хамрагдах хүн бичээс мөн монголчуудад огт хамаагүй гэсэн мэдээлэл тэдний ой тархинд суулгасаар байна. Тэдэнд, та нар манай дээдсийн бичээсийг зөвхөн эртний түрэг хэлээр ухна, зөвхөн Ц.Баттулга, Б.Аззаяа докторуудаар заалгана гээн мунхруулсаар байна.

Орлого бага өрхийн залуусыг үнэгүй Турк улсын их сургуульд сургаж доктор зэрэг олгосоор янычаруудын ахлагч нарыг тэд Турк орондоо сурган бэлтгэсээр өнөөг хүрэв. Арван жилийн дараа турк янычарууд манай түүх хэлний салбарын удирдах ажилтнууд болно. Тэд манай түүхийг Турк багш нарынхаа заасны дагуу бичиж үгүй хийнэ.

Турк янычарын ахлагч гэж өвөг дээдсийнхээ нутаг орноос илүү Турк орныг хайрлагч, тэдний эрх ашгийг өнөөгийн Хүн үндэстэн болох монголчуудын эрх ашгаас илүү дээдлэгч Д.Анхбаяр мэтийн хүмүүсийг хэлнэ. МУИС Түүхийн тэнхмийн багш, Анкарагийн их сургуулийн докторант Д.Анхбаяр Interview Mongolia хуудсанд СИЭ үйл ажиллагааг үнэн сэтгэлээсээ үгүйсгэсэн ярилцлага өгчээ. Д.Анхбаяр түүхэн талаас Есөн угс Османы дээдэс байсан, Хадан бичээсийг СИЭ буруу ухаж байна гэх мэт Турк багш нарынхаа үзэл бодлыг уг ярилцлагаар өгүүлжээ. Д.Анхбаяр ярилцлагандаа эх сурвалж задалсангүй учир нь бүх эх сурвалжууд, түүхэн баримтууд Д.Анхбаярын өгүүлснийг эсэргээр баталж байна. Д.Анхбаярын өгүүлбэр болгонд эх сурвалж судлаач СИЭ ТББ-ын хамт олон түүхэн баримт болон нотолгоогоор цуврал хариу барьсан.

“Үндэстэнг үгүй хий гэвэл түүхийг нь үгүй болго, үр хойчсийг нь үгүй хий гэвэл бичиг үсгийг нь үгүй болго”
-Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн

гэх харийн гүрний түрэмгий бодлогыг СИЭ ухагч та бүхэндээ олон удаа тайлбарлаж билээ. Манай түүхийг, бичиг соёлыг мануусын хойчсоос салгагч харийн төрийн гар хөл бологч Д.Анхбаяр нь тэдний хамгийн хэрцгий, хамгийн балмад үйлийг гардан үйлдэж байна.

Аливаа янычарт бойжих орчныг Турк улсаас Монгол улсад бүрдүүлэх шаардлагатай. Эс тэгвээс хэл түүхээ судлагч монгол залуус болон туркын янычар залуусын хооронд зөрчил гарна. Ийм зөрчил Турк улсад хэрэггүй. Тэдэнд түүхийн салбарт бойжих орчныг МУИС Түүхийн тэнхмийн эрхлэгч П.Дэлгэржаргал 2005 онд “Монголчуудын угсаа гарвал” ном гаргаж бүрдүүлэв. МУИС Түүхийн тэнхим оюутнууддаа өнөөгийн Хүн үндэстэн болох монголчууд Хүн гүрэнтэй огт холбоогүй, Хүн гүрний зүүн өмнө хэсэгт оршиж байсан Дунхугийн хойчисоос монголчууд үүсэлтэй гэж эх сурвалжаар үл нотлогдох зүйлийг номолж байна. П.Дэлгэржаргалын цаад зорилго нь Орхон, Сэлэнгэ, Туул, Хануй, Хүнүй голын сав нутаг өнөөгийн монголчуудад огт хамаагүй, өнөөгийн Стамбулын туркуудын дээдсийх гэх ухагдахууныг өнөөгийн Хүн үндэстэн болох монголчуудын толгойд суулгахад оршино.

П.Дэлгэржаргал ерөнхий боловсролын сургуулиудад зориулан 2015 онд хэвлэгдсэн ТҮҮХ VI сурах бичгийг бичжээ. Уг сурах бичгийн 76-р нүүр дэх анх өгүүлбэрт “Монгол угсааны Сяньби, Жужан улс” гээн тэр бичжээ. Дуу үгүй хүний доодох нойтон гэдэг шиг манай ЕБС бүх хүүхдийн толгойг П.Дэлгэржаргал Турк улсын даалгаврын дагуу янычардаж байна. Тос дотроосоо өтөв.

2019 онд Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмаа монголчууд даяр олноороо тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. П.Дэлгэржаргалын буянаар 2050 онд Тулгар төр гэдэг үг Үндэсний их баяр наадмаас арчигдана. П.Дэлгэржаргалын гараар ийм ажил тэд хийлгүүлж байна, үр дүн нь 2050 онд гарах болов уу.

Байгалын шинжлэх ухаанаар өнөөгийн хүн үндэстэн монгол залуус ямар ч харь улсад суралцаж болно. Харин түүх, хэлнийхээ салбарт зөвхөн Монгол улсдаа тэд суралцах ёстой. Төр ийм бодлого явуулах үүрэгтэй.

Монголчуудаа! Түүх хэлний салбар дотроосоо өтжээ. Өрөмний өт шиг олон янычар монгол залуус бий болж байна.Тос дотроосоо өтжээ.

Турк улс маш холыг харж Турк гамбит нүүж байна. Монгол төр харалган байна. Монгол төр Турк улсаас зөвхөн санхүү эдийн засгийн гамбит л горьдож сууна.

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...
TUREG#turk
2020-06-03 · 103.57.94.102
Turk uls turegiig xaant ulstai ogtoos xamaagui ner negtiin chix neg gegcheer manaixan oorsdoo ix goshgkruuldag yum shig darga nar saaliin unee xiix gej tuuxee xudaldaj
Зочин
2020-08-27 · 103.10.21.21
Казакстаны нэг профессор "монгол нутаг хасгуудын нутаг байсан, халхууд бүгд хятадаас нүүж ирсэн манж, тунгусууд юм" гээд л эсэн бусын нотолгоо гаргаж ирээд байна билээ. Нөгөө Алтантуяа сайд байхдаа "манай туркууд өвөг дээдсийнхээ нутагт тавтай морил" гэж тэнэгтснээс хойш турк, хасгууд ийм юм бичээд салахаа байлаа.
Турк
2020-08-27 · 203.91.115.53
Анхбаяр доктор хамгаалсан нь эргэлзээтэй.
Зочин
2020-08-27 · 66.181.161.30
Азаар манай дунд сургуулын түүхийн багш нар Хүннү, Сянбьи, Нируныг Монголын өвөг дээдэс гэж зааж байгаа(би тэгж заалагсан). Харин Түрэг, Уйгарыг бол бат хэлж мэдэхгүй тэгс гээд орхисон шиг санагдаж байна. Орчин үеийн туркууд хүннүг өөрсдийн өвөг дээдэс бас болоогүй Чингис хаан казак гэх мэт юм ярихыг нь сонсоод би бүр мэл гайхаад сууж байна, уур ч хүрэх шиг хажууд байсан бол ёстой өрцийн цоолоод голын тасалчмаар санагдсан.
Үүнийг анхаар
2020-08-27 · 202.55.188.91
Туркууд монголын иргэд хасгуудаар дамжуулан ойрад гаралтай хүмүүсийг туркэд түүхээр боловсруулж эхэлсэн....монголчууд оросуудад найдаж ирсэн шигээ их удаан болхи бгаа...энэ их муу уршигтай шүү янкууд христийн шашнаар ядуу иргэдийн бараг 90 хувь эзэлчихсэн байдаг...монголчууд нь морь мал уяж наадам хийсэн шигээ төсөвөө тоноод амьдарч байтал Төр эргэх вий дээ
zochin
2020-08-27 · 192.82.68.145
Bolovsrlin yam huuhded olgoj bga bolovsroloo ergej harj bh heregtei.gadni bolovsrol bol sain gdgee bolih herehtei.Undesnii ulamjlalaa sudlaj huuhduudee ovluulj ogoh heregtei. Huuhded unen setgeleese ym surgay gsn bagsh naraa demjih heregtei.Ymarch setgelgui tsalingas avaad yvdag bagsh nar joohon duugarch bga bagsh naraa demjih heregtei