Премьер гамбит 1
Гамбит нь хүү эсвэл хөнгөн бод хаяж гарааны давуу байдлыг хурдан олсноор тоглоомыг буюу өрсөлдөгчөө удирдахыг хэлнэ.
1229 0

Премьер гамбит нь Турк гамбитын улс төрийн салбар дахь хувилбар. Премьер буюу Premier гэж Засгийн газрын тэргүүнийг хэлнэ. Премьер гамбит гэхээр Туркын засгийн газрын тэргүүнээс Монгол улсын улс төрчдийн дунд хийж буй нүүдлийг хэлнэ.

Гамбит нь хүү эсвэл хөнгөн бод хаяж гарааны давуу байдлыг хурдан олсноор тоглоомыг буюу өрсөлдөгчөө удирдахыг хэлнэ. Гамбит нь италиар “дэгээ” ороох гэсэн гэсэн утга агуулна.

Монгол Улс Турк Улс хоорондоо 1969 онд дипломат харилцаа тогтжээ. БНТУ-ын Элчин сайдын Яам 1996 онд Улаанбаатар хотноо нээгдэхэд Улс орондоо хөдөлмөрлөхийг хүн бүрийн эрхэм зорилготой, мөлжигч анги үгүй, баялгыг тэгш хуваарилдаг, улс төрийн эрх мэдэл нь ажилчин малчин ангийн төлөөлөл болох МАХН-д орших, хүн төрлөхтний түүхэнд хамгийн шудрага, хамгийн энэрэнгүй, хамгийн өндөр ёс суртхуунтай, хамгийн чадварлаг эдийн засагтай нийгэм болох Социализмыг Зөвлөлт ах нартайгаа мөр зэрэгцэн байгуулах олон арван жилийн итгэл үнэмшил нь Монгол ард түмний зүрх сэтгэлд бөхөөд зургаан жил болсон байжээ.

Өнөөгийн монголчуудтай Социализмын үеийн монголчуудыг харьцуулахад тэдний хамгийн том давуу тал нь улсынхаа хэмжээнд хаана, яаж очих дундын зорилгоо хүн болгон мэддэг байсан явдал юм.

1996 оноос Турк улс аливаа гадаад улсын адилаар Монгол улсыг судлах ажиллаа эрчимтэй хийж эхэлжээ. Монголчуудад удаан хугацааны нийгэм, улс төр, эдийн засгийн нэгдсэн баримтлал үгүй гэдэг нь турк судлаачдад Кристофор Колумб Америк тивийг нээсэн шиг том нээлт болов. Нэг үгээр хэлэхэд монголчуудад “Үндэсний оршихуй, Үндэсний хөгжлийн” урт хугацааны, цогц баримтлал үгүй байжээ. Мөн энэ тухай бодож сэтгэж буй улс төрийн нам үгүй гэдэг мэдээлэл дээр ажилласан турк судлаачид Осман эзэнт гүрнийхээ хуучин бодлогыг Монгол улсад хэрэгжүүлэх уудам боломжуудыг олон тогтоож, Стамбул дахь удирдлагадаа мэдэгджээ.

Турк судлаачид удирдлагадаа ямар мэдээлэл боловсруулж хүргэсэн тухай мэдээлэл СИЭ-нд байхгүй боловч бид Турк улсаас Монгол улсын улс төрийн салбарт өнөөг хүртэл явуулж буй тэдний бодлогоос буюу Премьер гамбитаас үүнийг мэдэрч байна.

Монгол ард түмэн социализмын үеийнх шигээ дундын зорилго эрмэлзэлтэй биш учир, нэг үгээр хэлэхэд өрх болгон өөрийн санхүүгийн асуудлаа дангаар шийдэхийн төлөө явдаг учир тэд улс төрчдөө хянах чадваргүй болжээ гэдгийг турк судлаачид тогтоожээ.

Улс төрчид нь аяга таваг, 10 000 төгрөг, сургалтын зардал гэх мэт хишиг хүртээх хэлбэрээр хоорондоо уралдаж төрийн эрхэнд гарч буй байдал нь эдийн засгийн үзүүлэлт энэ улсад хамгаас чухал юм байна, монголчууд дээр дооргүй эдийн шуналт автан, сайн мууг зөвхөн ходоодоорой шүүдэг юм байна гэдгийг турк судлаачид олж харахын дээдээр олж харжээ.

Туркын ерөнхий сайд (2019 оны дата) 743 тэр бум $ ДНБ-тэй, 82 сая хүн амтай өөрийн Турк улсыг 13 тэр бум $ ДНБ-тэй, З,4 сая хүн амтай Монгол улстай харьцуулахад арслан, нохойн гөлөг хоёрын зөрүү гарчээ. Монгол улсаас авах юм аа эхнээс нь дуустал харсан Турк улсын ерөнхий сайд Премьер гамбитаар нүүдлээ эхлүүлэв.

“Манай Турк Улсын иргэд эцэг өвгөдийнхөө нутагт чөлөөтэй ирэх боломж нөхцөл бүрдэж байгаа. ...Монгол улсыг сонирхож биш зорьж ирнэ, энэ үүд хаалга улам нээлттэй болж байгаа”
2013 оны 4-р сарын 17-нд МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуяг

хэмээн БНТУ-ын Ерөнхий сайд Эрджэп Тайип Эрдоганы дэргэд олон нийтийн хэрэгслээр албан мэдэгдэл хийжээ.

Премьер гамбит үр дүнгээ өгөж эхлэв. Турк улс нь дэлхийн эдийн засагт 19-д эрэмблэгдэнэ. Туркууд аливаа асуудалд системтэй хандаж, бодлоготой нүүдэл хийдэг ард түмэн.

Турк улсын түүхэнд, турк улс төрчдөөс эхлээд энгийн турк иргэд хүртэл аль нэг бүрэн эрхт улсын Ерөнхий сайдын амнаас “манай өнөөгийн газар ус бол туркууд тануусын өвөг дээдсийн газар ус, сонирхоод байх хэрэггүй зорилготой хүрээд ир” гэсэн утга агуулах савыг

(утга агуулах бүлэг өгүүлбэрийг сав гэнэ. Саваагүй хүн гэдэг нь өөрийн бодол баримтлалгүйн улмаас хэрэгтэй, хэрэггүй юманд үсчин орох хүнийг хэлнэ. Саваагүй нохой саранд хуцна гэдэг ийм утгатай)

сонсож байсангүй.

Турк улс төрчид аливаа бүрэн эрхт улсын ерөнхий сайдыг оюуны хомсдолтой хүн гэж огт дүгнэхгүй. Турк ард түмэн үндэснийхээ эрх ашгийг нэн тэргүүнд дээдлэгч, билгэ, хичээнгүй Ерөнхий сайд Эрдоганаар Монгол улсын Ерөнхий сайдын амнаас хүссэн үгээ гаргуулж чадлаа, зорьсон үйлсийнхээ үүд хаалгыг нээлгэлээ гэж баяр хөөртэйгөөр дүгнэсэн буйзаа. Ерөнхий сайд Эржэп Тайип Эрдоган үндэсний лидер гэдгээ Турк улсынхаа иргэдэд энэхүү үйлдлээрэй дахин батлав. Дараа нь тэр БНТУ-ын Ерөнхийлөгч болов. Премьер гамбит амжилттай үргэлжилсээр...

Н.Алтанхуягын энэхүү үйлдлийн тухай СИЭ-нээс 2019 онд нийтлэл гаргахад олон монголчуудын бухимдал шингэсэн санал бодлоос хоёр жишээг хүргэе:

  • Энэ бол нөхөр Алтантуяагийн маш хайхрамгүй том алдаа болсон... Horvoo Zest
  • Үнэн ш дэ. Алтанхуяг одоо энэ амны алдаагаа засах хэрэгтэй... Duvjir Ganzorig

Ихэнхи тохиолдолд газар усандаа хайртай манай иргэд бухимдлаа хараалын үгээр илэрхийлжээ.

Өнөө монголчууд бусад хөгжилтэй улс орнууд шиг өөрт тулгарч буй аливаа ноцтой асуудлаар дундын дүгнэлт гаргадаггүй бөгөөд дундын дүгнэлтийн хомсдолтой ард түмэн болжээ. Иймд Н.Алтанхуягын үйлдэлд дундын дүгнэлт гаргацгаая.

Премьер гамбитанд зохих хариу барихын тулд монголчууд бид эхэлж Ерөнхий сайдынхаа хийсэн үйлийг задлан шинжилж, Ерөнхий сайдыгаа дүгнэнэ. Дараа нь хариу нүүдлээ хийнэ.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягыг оюуны хомсдолтой хүн гэж Монгол ард түмэн дүгнэхгүй. Н.Алтанхуяг нь ухаан саруул нэгэн нь тул дээдсээсээ мянга мянган жилээр өвлөгдөн ирсэн газар усыг маань харь улсын газар ус гэж гадны нөлөөгүйгээр албан мэдэгдэл хийх нэгэн нь огт биш. Эржэп Эрдоган Н.Алтанхуягаар яаж дээрх савыг хэлүүлж чадав гэдэг мэдээлэл өдгөө хүртэл СИЭ ТББ байхгүй. Эрдоган гамбитандаа ямар хүү, ямар бод хаясан нь, Н.Алтанхуяг ямар хүү, ямар бод идсэн нь “нэр устайгаа” хожим Монгол ард түмэнд мэдэгдэх тавилантай.

Эрдоган хожихын төлөө нүүж байна, Н.Алтанхуяг идэхийн төлөө нүүж байна.

Н.Алтанхуяг Монгол улсын Ерөнхий сайдаар сонгогдохдоо өөрийгөө Монгол ард түмнийхээ үндсэн эрх ашгийн төлөө хичээнгүйлэн зүтгэх төрийн түшээ байх ёстой гэсэн эрхэм үүргийг өөртөө ногдуулсангүй. Тэр хувийн эрх ашгаа үндэснийхээ эрх ашгийн доор тавих ёстой нэгэн нь гэдгээ мөн билэрсэнгүй. Н.Алтанхуяг Ерөнхий сайдын албан тушаалыг үүрэг хариуцлага гэж харсангүй, өөртөө болон хүрээлэлдээ ашигтай шийдвэр гаргах боломж гэж харжээ. Монгол улсын Үндсэн хуулийн З-р зүйлд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэсэн заалтыг Н.Алтанхуяг үгүйсгэн Ерөнхий сайдын эрх мэдлээс хэтэрсэн төрт ёс, түүх соёлынхоо уламжлалын сэдвээр бүрэн эрхт Турк улсын эрх ашгийг хамгаалсан мэдэгдэл хийжээ.

Н.Алтанхуягын энэхүү мэдэгдэл нь Монгол хүний үнэлэмжийг хоёр хөршийнхөө өмнө доройтуулав. Монголчууд үр хойчсийнхоо амьдралд санаа тавьдаггүй, маргаашаа төлөвлөдөггүй, зөвхөн энэ биеийнхээ жаргалыг хөөн амьдардаг хүмүүс, тэдэнд өвөг дээдсээс нь үлдээсэн сургааль хүмүүжил байдаггүй, монголчуудад зоос амлавал өвөг дээдсийнхээ ясыг хүрдэл өнгөлзүүлэхээр хүмүүс юм байна гэсэн сэтгэгдэл манай хоёр хуншийн судлаачид үлдсэн буйзаа.

Энэ удаа Норовын Алтанхуягыг муулж үзэн ядах гэхээс илүү түүнд болон түүн шиг үйл хийж болох дараагийн ерөнхий сайдад оновчтой дүгнэлт өгөх нь юу юунаас чухал.

Норовын Алтанхуяг нь төрийн түшээд байх эрдэмгүй хүн гэж СИЭ дүгнэж байна. Төрийн түшээ улс төрч хоёрын гол ялгаа нь Төрийн түшээ нь дараагийн үедээ санаа тавина, Улс төрч нь дараагийн сонгуульдаа санаа тавина. Эрдэм гэдэг үгийг Диван Лугат толинд сэтгэл зөв, үйл зөв хүнийг заажээ. Тэгэхээр Норовын Алтанхуягт төрийн түшээд байх эрдэм үгүй гэдэг нь төрийн түшээд байх зөв сэтгэл үгүй, зөв үйл үгүй нэгэн нь болж байна. Норовын Алтанхуяг нь ашиглагдсан материал тул хувь хүн Норовын Алтанхуягт зориулж дүгнэлт өгч байгаа юм биш, өнөөгийн Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх болон дараагийн Ерөнхий сайдад ард түмнээс ийм шалгуураар дүгнэлт өгөх болж байна. Ийм дүгнэлтийг 30 жилийн дараа, 100 жилийн дараах монголчууд уншаад өнөөгийн бид нэр шиг шууд билэрнэ. Хойч үе маань уг дүгнэлтийг хэрэглэхээр уг ухагдахуун үндэсний ой санамжинд маань гүн орших болно. Зөв дүгнэлт маш чухал. Ерөнхий сайд Эржэп Эрдоганы Премьер гамбитанд хариу нүүдэл монголчууддаа санал болгохын тулд ухагч та бүхэндээ удахгүй Премьер гамбит 2-ийг хүргэнэ.

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...