Хүннү ба тэдний генийн судалгаа 7
Сибирийн түүхчид Шинжаан, Алтай, Саяны хүн ам ихээр солигдсон гэх шинжлэх ухаанч биш, улс төрийн хутгаа (manipulation) тайлбарыг antropogenez.ru сайтад тавьжээ.
1640 4

Сибирийн түүхчид Шинжаан, Алтай, Саяны хүн ам ихээр солигдсон гэх шинжлэх ухаанч биш, улс төрийн хутгаа (manipulation) тайлбарыг antropogenez.ru сайтад тавьжээ. СИЭ ТББ Наталья Полосьмакийн энэхүү шинжлэх ухаанч биш тайлбарыг задлан шинжилж мөн цаад улс төрийн санааг нь ухагч та бүхэндээ тайлбарлана.

Оросын Шинжлэх ухааны академийн Сибирь салбарын судлаачид эртний Төв Азийн мал аж аж ахуйтан Хүннүгийн митохондраль ДНК-ааг судалж, тэдний эм генийн сан нь Төв Азийн орчин үеийн монгол хэлтэн хүн амынхтай маш ижил байгааг олж мэдсэн талаар нийтлэл “Archaeological and Anthropological Sciences” сэтгүүлд гаржээ. Энэ хэсэгт гарах Сибирийн судлаачдын генетикийн шинжилгээний үр дүн тухайн үеийн бичгэн сурвалжтай таарч буйг СИЭ ТББ өгүүлсэн билээ.

Харин асуудалтай хэсэгт antropogenez.ru сайтад “Сибирийн судлаачид Шинжаанд тэр тусмаа Алтай Саяны бүс нутагт олон өөр өөр аймаг, ард иргэн сүүлийн хэдэн мянган жилийн туршид бие биенээ эрчимтэй сольсон, генетикийн тэс өөр зураглал ажиглагддаг” гэх хэсгийг үндсэн судалгаан дээрээ нэмж оруулжээ.

Сибирийн судлаачид дээрх генетекийн судалгаагаа англи хэл дээр “Science first hard” сэтгүүлд “The Kurgan for the Moon-faced” нэрээр нийтэлжээ. Уг нийтлэлд Шинжаан, Алтай, Саяны тухай огт дурдаагүй байна. Энэ нь ноцтой асуудал.

Шинжаан, Алтай, Саяны нутаг нь манай Хүннү төр, Түрэг төр, Их монгол төрийн хур байсан газар ус тул геополитикийн хувьд хүн үндэстэн монголчууд бид ой санаандаа уг газар усны тухай зөв түүхэн мэдээллийг тээж явах үүрэгтэй. Үндэсний эх сурвалж судлаач СИЭ ТББ дээрх гурван бүс нутгын тухай зөв тайлбарыг та бүхэндээ хүргэх үүрэгтэй.

1. Шинжаан

Өнөөдөр Дунд орны Шинжаан нутаг нь Монгол, Орос, Казахстан, Киргиз, Таджикстан, Афганистан, Энэтхэг улсуудтай хиллэж байна.

Өнөөгийн Шинжаан нутагт уйгур, хань, хасаг, дунган, киргиз, шинжааны монголчууд, сибо, манж, узбек, орос гэх мэт олон үндэстнүүд оршиж байна.

I зуунд Хань төрийн түүхч Бан Гу Баруун орны шастир номдоо өнөөгийн Шинжаан нутаг болон түүний дорно умарын залгаа нутагт орших бүх улсыг “анх гучин зургаан улстай байгаад удахгүй тавин хэд болон хуваагджээ” гэж бичжээ. Эдгээр тавин хэдэн улс бүрийх нь нэр, хүн амых нь тоо, эрхлэх аж ахуйг нь уг номдоо тэр тодорхой бичжээ. Баруун орны шастир номыг СИЭ ТББ өөрийн хүн хэлнээ хөрвүүлэн худалдаанд гаргасан билээ. Дунд орны өөр олон эх сурвалжид Шинжааны газар усанд орших ард түмний тухай дэлгэр бичигджээ.

Шинжаан нутгын онцлого.

Шинжаан нутгын умараар Зүнгарын говь, өмнүүр Кашгарын хөндий (Таримын хөндий), дундуур Такла Макан элсэн цөл, Тэнгэр уул оршино.

Шинжаан нутгын гол усанд нь Таримын гол, Или гол, Эрчис гол, Лоб нуур, Баграш гол, Эби нуур орно.

Өнөө Шинжаан нутагт бэлчээрийн мал аж ахуй, улаан буудай тариалал, усам үзэм, хөвөн тариалал гэх мэт хөдөө аж ахуйн бараг бүх салбар байна. Энэ бүхэн I зууны Бан Гу –ийн номд бичигджээ.

Оросын ШУА-ын сурвалжлагч гишүүн Наталья Польсмак “Шинжаанд өөр өөр аймаг, ард иргэн сүүлийн хэдэн мянган жилийн туршид бие биенээ эрчимтэй сольсон, генетикийн тэс өөр зураглал ажиглагддаг” гэж итгэлтэй өгүүлэх боловч түүний судалгаа хаана байна вэ?

Наталья Полосьмакийн судалгааны баг БНХАУ-ын Шинжаан мужид орших уугуул иргэдийн булшинд Хятадын засгийн газраас зөвшөөрөл авч, төлбөрөө төлж малтлага хийсэн баримт байна уу? Хариулт үгүй. Бичгэн эх сурвалжид тодорхой бичигдсэн Хүннүчүүдийн түүхээс мал аж ахуйтны мөн чанарыг судлан тогтоож чадаагүй Наталья Полосьмак Шинжаан нутагт сүүлийн 2000 жил оршин суух уугуул үндэстнүүдийг судалж чадах уу? Түүнд ийм боломж бий юу? Наталья Полосьмакийг Дунд орны судлаачид хүлээн зөвшөөрөх үү? Ийм том хэмжээний мэдэгдэл хийхийн тулд тийм том хэмжээний судалгаа шинжилгээний ажил хийгдэх ёстой. Ийм том хэмжээний ажлыг санхүүжүүлэх төсөв ОХУ-ын ШУА-нд байгаа юу? Үндэстнийнхээ эв нэгдэл, түүх, үсэг бичгээ дээдлэх Дунд орны төр орсуудаар газар усаа ухуулах уу? Дунд орны төр өөрийн түүхээ гадны улсаар бичүүлэх үү? Мэдээж үгүй. Наталья Полосьмак эс судалсан зүйлээ судалсан сэдвийнхээ хажуугаар шургуулжээ. Наталья Полосьмак ажил үүргийнхээ хувиар цэвэр орос төрийн геополитикийг илэрхийлж байна.

Алтай, Саяны бүс нутаг

Хүн үндэстэн монголчуудын хуучин нутагт Алтай, Саян орно. Өнөөдөр Өрнө Саяны уулс /нуруу/, Дорно Саян уулс, Алтайн уулсаар хакас, тува, буриад, алтай, баруун монголчууд аж амьдарч байна.

“Алтай Саяны бүс нутагт олон өөр өөр аймаг, ард иргэн сүүлийн хэдэн мянган жилийн туршид бие биенээ эрчимтэй сольсон, генетикийн тэс өөр зураглал ажиглагддаг” гэж Наталья Полосьмак өгүүлжээ.

Мянган жилийн туршид бий болох генетикийн зураглалыг зөв гаргахын тулд бичгэн баримт заавал байх ёстой. Алтай, Саяны нутагт сүүлийн мянган жилийн турш ямар хүмүүс, ямар нэртэй аймаг оршин сууж байсан тухай баримтыг мэдэх ёстой. Ийм баримт үгүй бол “өөр өөр аймаг, ард иргэн сүүлийн мянган жилийн туршид бие биенээ эрчимтэй сольсон” гэж өгүүлэх нь шинжлэх ухаан ч биш мэдэгдэл болно. Ийм баримт зөвхөн Дунд орны 24 төрийн түүхийг шаштирлан баримтжуулсан бичигт байна. Мал аж ахуйтны түүхийг Үтүгэн дэх төрөөр нь он дарааллаар нь нарийвлан цогцлоож бичсэн бол Алтай Саяныхны тухай салангад баримт л бичигджээ. Алтай Саянд төр нь солигдохоос хүмүүс нь үл солигдоно. Хүмүүс нь солигдсон баримт үгүй.

Алтай Саяны нутаг нь мал аж ахуйн төв огт биш. Алтай Саянд том хүчирхэг төр орших хүн ам, эдийн засгийн боломж үгүй газар ус.

Алтай Саян нь Шинжаан шиг олон үндэстний соёл иргэншлийн уулзвар хэзээ ч байгаагүй, одоо ч тийм биш. Алтай Саянд сүүлийн мянган жил өөр газраас хүмүүс ихээр ирж суурших боломж үгүй, тэднийг тэгэж татах эдийн засгийн хөшүүрэг уг нутагт эс байжээ. Мянга мянган жилээр хакас, алтай, туваа, буриад, баруун монголчууд болон тэдний дээдэс Алтай Саяны уулсаар хаашаа ч яваагүй, хаанаас ч ирээгүй өнөөг хүртэл аж төрж байна.

Эртний түүхийг өгүүлэх бичгэн эх сурвалж үгүй бол хэний генийн дээжийг хэнтэй харьцуулж буйгаа үл мэднэ. Энэ тохиолдолд генетекийн шинжилгээний үр дүнг тайлбарлаж үл болно.

Наталья Полосьмак хаанаас, аль үед хамаарах, хэдэн ширхэг дээж авж хэнтэй харьцуулсан тухайгаа эс тайлбарлажээ.

Наталья Полосьмакийн antropogenez.ru сайтад “Шинжаанд тэр тусмаа Алтай Саяны бүс нутагт олон өөр өөр аймаг, ард иргэн сүүлийн хэдэн мянган жилийн туршид бие биенээ эрчимтэй сольсон, генетикийн тэс өөр зураглал ажиглагддаг” гэж бичсэний цаад зорилго нь ОХУ-ын дотор орших алтай, хакас, тува, буриадуудын үндэстний ой санамжийг газар уснаас нь холдуулах үйл. Энэ нь шинжлэх ухаан биш улс төрийн хутгаа (manipulation) болно.

ОХУ болон Монгол улс ахан дүүсийн харилцаатай хоёр улс. 2019 оронд ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин Монгол улсад айлчилж МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулгатай “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээ”-нд гарын үсэг зурсан билээ.

Төрийн хүмүүс нь төрийнхөө урсгал ажиллаа хийж байна. Харин үндэстний эх сурвалж судлаачид нь үндэстнийнхээ үсэг бичиг, түүх соёлынхоо дархлааг зузаатгаж, үндэстнийнхээ ой санамжийг сэрээх үндсэн үүргээ биелүүлэх ёстой.

Үргэлжлэл бий...

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...
Зочин
2021-04-07 · 66.181.161.76
Билирлээ.
soosody
2022-05-15 · 46.161.11.4
https://newfasttadalafil.com/ - cialis online Zyfexo Sildenafil 10 Mg Flulike symptoms high fevers headache myalgias b. Jzokcx <a href=https://newfasttadalafil.com/>generic cialis online pharmacy</a> https://newfasttadalafil.com/ - Cialis Wqcpwj
Bupyigh
2022-11-04 · 37.139.53.20
The surgery attempts to rebuild the size and shape of the breast and, if you desire, the nipple and areola the darker area surrounding the nipple at a later date <a href=https://bestcialis20mg.com/>buy cialis online prescription</a>
mHXxWCl
2023-10-19 · 37.139.53.191
The obtained results did not indicate that the chosen method of fertilization or the chosen ovulation method had a statistically significant effect on the development risk of congenital heart or non- heart defects in the fetus <a href=http://sildenafila.pics>viagra and afib</a> In the UNLOAD trial, each ultrafiltration filter was used for a maximum of 8 hours in keeping with device indications at the time